Ариг банкны захиалгаар Банк Санхүүгийн Академиас зохион байгуулсан “Санхүүгийн шинжилгээ” сургалт нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Монголын Банкны Холбооны Сургалтын танхимд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү сургалтад Ариг банкны Санхүүгийн зөвлөх ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтыг тус академийн сургагч багш Д.Сэргэлэн удирдан явуулсан юм.
Тус сургалтад хамрагдсан, манай туршлагатай банкируудын нэг, Ариг банкны Харилцааны менежер Э.Ариун-Энх сэтгэгдлээ хуваалцлаа.
Э.Ариун-Энх: “Туршлагатай ажилтанд сургалт хэрэггүй, учир нь тэд бүгдийг мэддэг гэсэн ойлголт өрөөсгөл ойлголт гэж би боддог. Хүн сонсвол мартдаг, харвал санадаг, оролцвол суралцдаг төрлийн амьтад. Энэхүү сургалт эхлээд сануулаад, дараа нь оролцуулаад, эцэст нь практиктай холбож кейс ажиллуулж, асуулт, хариулт хэлбэрээр үргэлжилсэн, уйдааж, эвшээх завгүй “9 цаг” байлаа.
Сургалт хүссэн үр дүнг өгсөн үү? гэж үү?… Мэдээж өгч чадсан. Харин ч суралцах сэдлийг минь төрүүлж, дараагийн “Санхүүгийн шинжилгээ — 2 “ сургалтад хамрагдах хүсэлтэйгээр гарч ирлээ /инээв/.
Сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээ ажилдаа, банкандаа хэрэгжүүлж ажиллах болно. Ингээд ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг Ариг банкиндаа баярлалаа. Мөн сурах сэдлийг минь үргэлж бадрааж байдаг Банк санхүүгийн академийн хамт олонд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.
Сургалтад идэвхтэй хамрагдсан АРИГЧУУДДАА талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!