Бидний тухай

АЛСЫН ХАРАА

Банк санхүүгийн салбарт сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн академи болно.

Банк санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэхэд манлайлах замаар гишүүд, хэрэглэгчид, ажилтнуудад үр шимийг хүртээнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Банк Санхүүгийн Академи буюу “Мэдлэггүүр” ХХК-ийг 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 756/11/15 тоот Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд нарын хамтарсан тушаалаар Монголбанкны дэргэдэх Банкны Сургалтын Төвийг нэгтгэх шийдвэр гарч нэгтгэснээр банкны салбар дахь цорын ганц сургалтын мэргэшсэн байгууллага болсон. Салбарын бодлого болон сургалтын талаар Монголын Банкны Холбоотой нягт хамтран ажилладаг ба 2010-2016 онуудад сургалт болон бусад үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж ирлээ.

2017 оны 10-р сарын 1-ээс Банк Санхүүгийн Академи ГҮТББ болж статусаа өөрчилсөн бөгөөд үйл ажиллагааны чиглэл, сургалтууд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах боломжтой боллоо.

Банк Санхүүгийн Академи нь өөрийн шинэ сургалтын хөтөлбөрүүдийг гарган банк санхүүгийн салбарынханд санал болгохоос гадна олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулж олон улсын мэдлэг мэдээллийг тухайн салбарт хүргэн ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сургалт

судалгаа

зөвлөх үйлчилгээ, outsourcing

мэдээлэл түгээх

төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

гадаад, дотоод хамтын ажиллагаа

олон нийтийн санхүүгийн боловсрол

бусад

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Л.АМАР

Удирдах зөвлөлийн дарга
МБХ-ны Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

О.ХҮРЭЛБААТАР

Ариг банкны Гүйцэтгэх Захирал

Ш.ГАНБЯМБА

ХААН Банкны Хүний нөөц хариуцсан Дэд захирал

Г.ЗУЛ

ХасБанкны Үйл ажиллагаа хариуцсан Захирал

Л.БОЛОРМАА

МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн Дарга

Б.ОДОНТУНГАЛАГ

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Захирал

МАРКУС ЛОХ

Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн Суурин төлөөлөгч

Ажлын алба

Г.БУМЧИМЭГ

Гүйцэтгэх захирал

Сургалтын алба

Б.УУГАНХҮҮ

Сургалтын ахлах менежер

Ө.УЯНГА

Сургалтын менежер

Б.АМИНА

Гадаад харилцаа, сургалтын менежер

Ж.ОДБАЯР

Сургалтын менежер

Учрал

Э.УЧРАЛ

Маркетинг, контент дизайн хариуцсан менежер

Судалгааны алба

Ч.СОСОРБАРАМ

Ахлах эдийн засагч

Э.Зориглон

Э.ЗОРИГЛОН

Эдийн засагч

САНХҮҮ, ЗАХИРГААНЫ АЛБА

Б.ОДОНЧИМЭГ

Санхүүгийн менежер

И.ГАЛБАДРАХ

Аж ахуйн ажилтан

Г.БУМЧИМЭГ

Г.Бумчимэг нь 2021 оны 4 сард БСА-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг, 2010 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Манчестерийн Их сургуульд эдийн засгийн онолын шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Тэрээр эдийн засгийн судалгаа, эдийн засгийн төсөөлөл, бодлогын шинжилгээний чиглэлээр мэргэшсэн.

Г.Бумчимэг нь Монголбанк, “Монголын Эдийн Засгийн Шинжилгээ Судалгааны Төв” ТББ-д тус чиглэлээр ажиллаж байсан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монгол улсын Сангийн яам зэрэг байгууллагуудад Монгол улсын эдийн засгийн төсөөлөл хийх загваруудыг хөгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Б.УУГАНХҮҮ

Б.Ууганхүү нь 2013-2021 онуудад Банк Санхүүгийн Академийн Онлайн сургалтын зохицуулагч, 2021-2022 онд Сургалтын менежер, 2022 оноос Сургалтын ахлах менежерээр ажиллаж байна.

ОХУ-ын Томск хотын Багшийн их сургуулийг Мэдээллийн систем мэргэжлээр төгссөн.

Мэдээллийн аюулгүй байдал, Үр дүнтэй пресентэйшн чиглэлээр сургагч багш. 

Ө.УЯНГА

Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. 

2020 оны 9-р сараас БСА-д Сургалтын менежерээр ажиллаж байна. 2006 оноос Банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд Хүний нөөц, Харилцагчийн үйлчилгээ, Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 

Сургагч багшаар 10 гаруй жилийн туршлагатай. “Сургагч багшийн сургалт”, “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт”-ын Сургагч багш.

Б.АМИНА

Б.Амина нь Банк Санхүүгийн Академид 2022 оны 3 дугаар сараас эхлэн гадаад харилцаа, сургалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Тэрээр ажлын гараагаа гадаад худалдааны чиглэлээр барилгын салбарт ажиллаж эхлүүлсэн.

Б.Амина нь БНХАУ-ын “ZheJiang University”-ийг Олон Улсын Худалдаа, Эдийн Засгийн чиглэлээр төгссөн.

Учрал

Э.УЧРАЛ

Э.Учрал нь 2023 оны 2-р сараас Банк Санхүүгийн Академид маркетингийн ахлах менежерээр ажиллаж байна. Тэрээр Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэг, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг Зах зээл судлаач, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

Э.Учрал нь 2008 оноос эхлэн Монгол шуудан банканд Картын ажилтан, Маркетингийн ажилтан, Хадгаламж банканд Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Маркетингийн менежер, Төрийн банканд Реклам сурталчилгааны менежер, Маркетингийн идэвхижүүлэлтийн менежер, Маркетингийн ахлах мэргэжилтэн, Капитрон банканд Маркетингийн менежер, Олон нийтийн харилцааны менежер, Маркетингийн ахлах менежерээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр олон нийтийн харилцаа, брэндийн стратеги, реклам сурталчилгаа, контент маркетингийн чиглэлээр мэргэшсэн.

Ч.СОСОРБАРАМ

Ч.Сосорбарам нь Банк Санхүүгийн Академид 2021 оны 10 сараас эхлэн ахлах эдийн засагчаар ажиллаж байна.  

Тэрээр ажлын гараагаа Санхүүгийн зохицуулах хорооны Судалгааны хэлтсээс эхэлсэн. 

Ч.Сосорбарам нь Өмнөд Солонгос улсын Дэгү их сургуульд (Daegu University) эдийн засгийн магистр, МУИС-д эдийн засгийн бакалавр зэргийг хамгаалсан.

Э.Зориглон

Э.ЗОРИГЛОН

Э.Зориглон нь АНУ-ын Калифорни мужийн Сакраментогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.

2023 оны 5 дугаар сараас Банк Санхүүгийн Академид Эдийн засагчаар ажиллаж байна.