Latest Past Сургалт, арга хэмжээ

Сургагч багшийн сургалт

Монголын Банкны Холбоо 2-р давхар, Vista office, Улаанбаатар хот

Уг сургалт нь сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад сургадаг давуу талтай. Сургалтад хамрагдсанаар төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан ур чадвар, мэдлэгээ ажил амьдралдаа хэрэгжүүлж, өөртөө болон байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад ажилтнууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болох юм.

1100000₮

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

Монголын Банкны Холбоо 2-р давхар, Vista office, Улаанбаатар хот

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу Банк Санхүүгийн Академиас зохион байгуулж буй “Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт”-д хамрагдаж, компанийн засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэх, алдаанаас хэрхэн зайлсхийх талаар мэдлэг олж авахаас гадна эрх бүхий гэрчилгээ гардан авахыг урьж байна.

350000₮

Зээл чанаргүй болохоос урьдчилсан сэргийлэх хууль эрх зүйн асуудлууд

Монголын Банкны Холбоо 2-р давхар, Vista office, Улаанбаатар хот

Сургалтаар үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, эд хөрөнгийн эрх барьцаалахад анхаарах хууль эрх зүйн асуудлууд болон зээл олгохын өмнө судлах хууль, эрх зүйн зохицуулалтууд, түүнчлэн сайн гэрээ хийхэд шаардагдах туршлага, ойлголтууд, салбарын онцлогийг хэрхэн тусгах талаар мэдлэг, мэдээллийг оролцогчдод олгох болно.

250000₮