Цаг цагаараа байдаггүй
Мөн уул уурхай, тээврийн салбарын сэргэлт нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж эдийн засаг 6.9 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүллээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт харьцангуй сул байлаа.
Оны эхнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн бол гадаад орчны эдийн засгийн нөхцөл сайжирч тээвэр, логистиктой холбоотой зардлууд буурч импортын өсөлт тогтвортой байгаа нь инфляц, валютын ханшийг тогтвортой байхад чухал нөлөө үзүүлж байна.
Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлж төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулжээ. Төсвийн үндсэн тэнцэл ашигтай гарч төсөвт ирэх дарамтыг бууруулж байна.
Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнэ болоод эрэлт энэ жилийнх шиг өсөлттэй үеүд тогтмол байхгүй тул бусад салбараа дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч явахгүй бол цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн нэг л өдөр эрдэс бүтээгдэхүүний үнэ буурч, эрэлт багасвал эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл өндөр байна.
Download English versionХөтөч баримтыг хуудсан дээр харуулж чадсангүй. Татаж үзнэ үү.
Баримтыг нээх