Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж ДНБ-ийн хэмжээнд ойртлоо. Геополитик, гадаад худалдаанаас шалтгаалж санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл байсаар байна. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд мөнгөний болон сангийн тэлэх бодлогын хүрээнд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлүүд олгож эхэлсэн. Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан иргэд, ААН-үүд, ажлын байрыг дэмжих зээл авсан ААН-үүд 2022 онд зээлээ төлж эхлэх бөгөөд ингэснээр чанаргүй зээл нэмэгдэх магадлалтай.
Банкны тухай хуулийн хүрээнд, системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж буй хэдий ч таамаглаагүй гадаад хүчин зүйлээс үүдэлтэй олон улсын санхүүгийн цочролтой үед иргэд, хөрөнгө оруулагчид энэ үйл явцад бэлэн байна уу?
Хөтөч баримтыг хуудсан дээр харуулж чадсангүй. Татаж үзнэ үү.
Баримтыг нээх