Урд хөршийн цар тахлын эсрэг баримталж буй бодлогын нөлөөгөөр экспортын бодит хэмжээнд өсөлт гараагүйгээс шалтгаалж эдийн засаг 3.8 хувиар агшжээ. Мөн Орос-Украины асуудалтай холбоотой нийлүүлэлт, ложистикийн хүндрэл нь манай улсын гол нэрийн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцын түвшин өндөр хэвээр байхад нөлөөлж байна.
Манай улсын хувьд эдийн засгийн салбаруудыг дэмжиж буй ганц салбар нь банкны салбар байгаа юм. Хэрэв цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалж салбаруудын идэвхжил муу хэвээр байвал манай улсын эдийн засаг намар гэхэд ихээхэн хүндрэлд орохоор байна. Гантай зуны намар ургац хүлээдэггүйтэй адил зүйл Монголын эдийн засагт ажиглагдаж байна.
Хөтөч баримтыг хуудсан дээр харуулж чадсангүй. Татаж үзнэ үү.
Баримтыг нээх