“Санхүүгийн шинжилгээ” сургалт зохион байгуулагдлаа

Банк Санхүүгийн Академи нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны захиалгаар “Санхүүгийн шинжилгээ” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг манай академийн шилдэг сургагч багш нарын нэг Д.Сэргэлэн удирдан явуулсан бөгөөд тус сургалт нь зээлийн судалгаанд зайлшгүй шаардлагатай санхүүгийн тайлан шинжлэх чадварыгоролцогчдод эзэмшүүлэх зорилготой байлаа.

Сургалтын үеэр дараах агуулгуудыг хамрав:

  • Санхүүгийн шинжилгээ хийхэд учирдаг саад бэрхшээлүүд, түүнийг арилгах арга зам;
  • Үнэн зөв шинжилгээ хийхэд тохируулга хийх, баланс бэлтгэх арга;
  • Групп компаниудын санхүүгийн тайлангийн нэгтгэл, анхаарах зүйлс;
  • Санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд, түүнийг хэрхэн ойлгох вэ?
  • Зээлжих чадварыг тодорхойлох нь.

Сургалт нь бодит жишээ кэйс, багийн ажиллагаа, хэлэлцүүлэг дээр суурилсан практик хэлбэртэй явагдсан нь оролцогчдод онол, туршлагыг хослуулан суралцах боломжийг бүрдүүлэв.

Сургалтад ББСБ-уудын зээл, харилцаа, эрсдэлийн чиглэлээр ажилладаг менежер, мэргэжилтнүүд идэвхтэй оролцсон бөгөөд тэдний зүгээс шинэ мэдлэг, аргачлал, ойлголт олж авсан тухайгаа онцолж байлаа.

Сургалтад хамрагдсан оролцогчдодоо ажлын амжилт хүсье!

Санал болгох:

Л.Энхжавхлан: Олон хүнд хүргэх мэдээллийг цэгцтэй, зөв дараалалтай, агуулгатай, техникийн дагуу дамжуулах нь маш чухал

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны 5 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү сургалтын төгсөгч, Мобиком Корпораци ХХК-ийн Хүний нөөцийн