Санхүүгийн залилан, цахим луйвраас сэргийлцгээе!

Санхүүгийн Зохицуулах Хороо /СЗХ/-с олон нийтийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн залилан, цахим луйвраас сэргийлэх, мэдлэг түгээх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Банк Санхүүгийн Академи нь гишүүн байгууллагын хувьд энэхүү сошиал аянд нэгдэж, СЗХ-ны холбогдох зөвлөмж, мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэсээр байна.

Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс иргэд санхүүгийн талаар мэдлэг, туршлага багатайн улмаас цахим луйвар, залилангийн хохирогч болсоор байгааг анхааруулсаар буй.

Та бүхэн дээрх постер дээр буй QR кодыг уншуулж, СЗХ-оос эрхлэн гаргадаг товхимол, гарын авлага, зурагт хуудас, зөвлөмжтэй танилцана уу. Мөн дээрх зөвлөмж, мэдээллүүдийг харилцагч, үйлчлүүлэгч нартаа тайлбарлаж, санхүүгийн луйвраас хамгаалаарай.

Санал болгох:

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud and Outsourcing officer” сургалтын танхимын сургалтыг зохион байгуулж