
Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны 5 дугаар сард зохион байгуулсан.
Энэхүү сургалтын төгсөгч, Мобиком Корпораци ХХК-ийн Хүний нөөцийн ажилтан Л.Энхжавхлан сэтгэгдлээ хуваалцлаа.
“Сайн байна уу? Миний бие Банк Санхүүгийн Академийн сургагч багшийн сургалтад хамрагдаад амжилттай төгслөө.
Бид нар өдөр тутамдаа мэдлэг, мэдээллийг бусдад дамжуулж байдаг. Эргэн тойрны хүмүүстээ, дээрээс нь байгууллагат ажиллаж байгаа бол илүү олон хүнд хэрэгтэй мэдээллийг өгөх шаардлагатай байдаг. Үүний тулд тухайн мэдээллийг цэгцтэй, зөв дараалалтай, агуулгатай, арга техникийн дагуу дамжуулах нь маш чухал.
Тэр хэрэгтэй мэдээллээ ямар дарааллын дагуу бэлтгэх, агуулгаа хэрхэн боловсруулах, мөн чанарыг нь ойлгож, ямар арга техникээр бусдад хүргэх талаарх мэдлэг, ойлголтыг энэ сургагч багшийн сургалтаас олж авлаа. Сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна.
Банк Санхүүгийн Академийн сургагч багш нартаа болон энэхүү сургалтад суух боломжийг олгосон Мобиком Корпорацийн удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Л.Энхжавхландаа ажлын өндөр амжилт хүсье!
