Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү сургалт нь 2024 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд 08:00 – 13:30 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Уг сургалт нь сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад сургадаг давуу талтай.

Сургалтыг манай академийн чадварлаг, туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар удирдан явуулж, сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд болон бусад сонирхолтой сэдвээр мэдлэг, мэдээллийг өгнө.

Сургалтад хамрагдсанаар төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан ур чадвар, мэдлэгээ ажил амьдралдаа хэрэгжүүлж, өөртөө болон байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад ажилтнууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болох юм.

Зорилтод бүлэг:

  • Сургагч багшаар ажиллах сонирхолтой
  • Мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах дуртай
  • Сургагч багшаар бэлтгэгдэж байгаа 
  • Шинэ арга зүйд суралцах хүсэлтэй хүн бүрд нээлттэй.

Сургалтын агуулга:

  • Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд
  • Сургагч багш-бизнесийн түнш
  • Сургалтад тохирсон тоглоомыг төлөвлөх нь
  • Суралцахад ой тогтоолт болон ухамсарын нөлөө
  • Суралцагчийн сэтгэл зүй
  • Сургалтын зорилгоос эхлэх нь
  • Хэцүү оролцогчид
  • Сургалтыг суралцагчийн хүлээлттэй нийцүүлэх нь
  • Сургалтыг видеогоор хүргэх нь
  • Сургалтын гарын авлага боловсруулах нь
  • Сургалтын бүтээлч арга техникүүд 
  • Powerpoint програмыг бүтээлчээр ашиглах нь
  • Үр дүнтэй тест бэлтгэх нь
  • Хичээлийн загвар, төлөвлөгөө боловсруулах нь.

Сургалтын хэлбэр:

  • БСА-ийн Сургагч багш нарын арга барил болон сургалтад оролцогчдоос суралцахын зэрэгцээ, багийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, мэдлэг бататгах хэсэгтэй.

Төлбөр ба бүртгэл:

980,000 төгрөг/ 1,100,000 төгрөг.

Эртэч шувуухайн хөнгөлөлт:

  • Гишүүн банкууд 50000 төгрөг,
  • Гишүүн бус байгууллагад 100000 төгрөг.

/2024.04.25-нд багтаж төлбөрөө төлж бүртгүүлсэн оролцогчид хөнгөлөлт эдлэх боломжтой./

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, сургагч багшийн арга зүйн талаар ойлголт, мэдлэгийг авч, сургагч багшийн албан ёсны сертификаттай болохыг урьж байна.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”