
Л.Оюун-Эрдэнэ: “Банк Санхүүгийн Академийн “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрт хамрагдаж, сургагч багшийн мэдвэл зохих суурь ойлголтыг богино хугацаанд мэргэжлийн багш нараар заалган шинэлэг, мэдээ, мэдээлэл, заах аргачлалыг олж авсандаа маш их баяртай байна.
Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлсийн нэг гэж боддог. Капитрон Банк маань ажилтнууд дундаасаа сургагч багш бэлдэж, багш нараараа дамжуулан бусад ажилтнуудынхаа сургалт хөгжилд анхаарч, мэдлэг, мэдээллийг тогтмол өгөхийг зорьдог.
Энэхүү сургалтыг зохион байгуулсан Банк Санхүүгийн Академи болон Капитрон Банкны Хүний нөөцийн газрын хамт олондоо баярлалаа.” хэмээн сэтгэгдээ хуваалцсан юм.
Л.Оюун-Эрдэнэ Таны ажилд өндөр амжилт хүсье!
Дашрамд дурдахад, Банк Санхүүгийн Академийн “Сургагч багшийн сургалт” хөтөлбөр 2024 оны 5 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд 08:00 – 13:30 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Та бүхнийг уг сургалтад хамрагдахыг урьж байна.