Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрөөс талархал гардууллаа

Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)- ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSBP) – тэй 2023 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд болон орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг амжилттай зохион байгуулсан билээ.

ЖДБ-ийн санхүүгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Монгол Улсын санхүүгийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, ЕСБХБ – ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн зүгээс Банк Санхүүгийн Академийн хамт олонд “ТАЛАРХАЛ” гардууллаа.

Банк Санхүү Академи, Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөртэй хамтран 2023 оны 5 дугаар сард “Жижиг, дунд бизнесийн зээлийн ажилтнуудад зориулсан цогц сургалт”, 2023 оны 11 дүгээр сард Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт”-ыг олон улсын эксперт, сургагч багш нараар удирдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Түүнчлэн дээрх сургалтуудаас цугларсан санхүүжилтээр орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхжуулах сургалтыг Дорнод, Дархан-Уул аймагт удирдан явуулсан.

2024 онд бид бүхэн банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулан, гадаадын эксперт, сургагч багш нарын шилдэг арга туршлагаас хуваалцах 8 өдрийн, 2 удаагийн сургалтыг хамтран явуулах бөгөөд тус сургалтын төлбөрийн орлогыг санхүүгийн боловсрол, мэдлэг, ур чадварыг сайжруулахтай холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулахаар төлөвлөөд байна.

ЕСБХБ – ны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн хамт олондоо талархал илэрхийлж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсье

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”