Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Засаглал

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
1 өдөр
Түвшин
Суурь
Заах хэл
Монгол
Гэрчилгээ
Олгоно

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Сургалтанд хамрагдсанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны дугаартай гэрчилгээ олгогдох ба Та Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй.

Хичээлийн агуулга нь Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд шилдэг экспертүүд танд сургалт орох болно.

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт
Хэнд зориулсан бэ

ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг хуулийн этгээдээс илгээсэн ажилтан, гүйцэтгэх удирдлага, хариуцлагатай ажилтан, хувь хүмүүс хамрагдана.

Хөтөлбөр
  • Компаний засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол, практик туршлагууд
  • Компанийн засаглалын эрх зүйн орчин, Компанийн дүрэм
  • Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, ХЭ-тэй холбогдох бусад асуудлууд
  • Төлөөлөн Удирдах Зөвлөл
  • Компанийн нийгмийн хариуцлага
  • Тайлагнал ба мэдээллийн ил тод байдал
  • Чухал хэлцэл, тэдгээрийн онцлог
  • Компаний үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо
  • Ногдол ашиг