Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Цахим шилжилт

Өгөгдөл ашиглан илүү оновчтой шийдвэр гаргах нь

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Үргэлжлэх хугацаа
14 өдөр
Түвшин
Суурь
Заах хэл
Монгол
Хандах эрх
14 хоног
Гэрчилгээ
Олгоно

Өгөгдөл өдөр тутмын ажлын салшгүй нэгэн хэсэг болсоор байна. Харин байгууллагуудын өгөгдөл цуглуулалт, ашиглалтад ажилтан өөрийн гэсэн хувь нэмрийг оруулдаг байхын тулд ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамааран тавигдах ёстой өгөгдлийн суурь ур чадварууд гэж бий.

Өгөгдөл ашиглан илүү оновчтой шийдвэр гаргах нь
Хэнд зориулсан бэ

Энэ хичээлийг өдөр тутмын ажилдаа өгөгдөл ашигладаг, мөн ажлаа үр дүнтэй, шуурхай гүйцэтгэж сурахыг хүссэн хэн бүхэнд зориулав.

Сургалтаас гарах үр дүн
  • Бизнестээ байгаа асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх;

  • Шинжилгээнд зориулан өгөгдлүүдээ бэлтгэх;

  • Өгөгдөлд алдаа байгаа эсэхийг илрүүлэхийн тулд дүрслэх статистик гаргах, тайлбарлах;

  • Хугацааны цувааны шинжилгээгээр өгөгдлийн хандлагыг тодорхойлох;

  • Шинжилгээний үр дүнгүүдээ тайлбарлах. Анхны тодорхойлсон бизнесийн асуудлууддаа шийдлүүдээ ашиглах.

Хөтөлбөр
  • Өгөгдөл хаа саагүй...

    Энэ хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшсэн байна:

    • Өгөгдөлд-суурилсан шийдвэр гаргалтын дагуу 'өгөгдөл шинжлэх чадвар' гэж юу болохыг тодорхойлох;

    • Өгөгдөлд-суурилсан шийдвэр гаргалтын үед тулгарч болох нийтлэг логик алдаанууд болон танин мэдэхүйн төөрөгдлүүдийг тодорхойлох;

    • Өгөгдөлд-суурилсан ба өгөгдөл-ашигласан шийдвэр- гаргалтын ялгааг нэрлэх.

  • Зөв асуулт асуух

    Энэ хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшсэн байна:

    • "Сайн/оновчтой" асуултуудыг тодорхойлох;

    • Тавьж болох янз бүрийн асуултуудыг жагсаах;

    • Асуултуудаа асууж, тодруулах.

  • Өгөгдөл цуглуулах

    Энэ хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшсэн байна:

    • Өөр өөр өгөгдлийн эх сурвалжуудыг тодорхойлох;

    • Хэд хэдэн өгөгдлийн эх сурвалжуудыг нэгтгэхэд ашигладаг процесс, алхмуудыг тодорхойлох;

    • Өгөгдлийг цэвэрлэхэд ашигладаг арга техник, процессуудыг тодорхойлох;

    • Өгөгдөл импортлох, цэвэрлэхэд хэрэглэж болох олон төрлийн арга хэрэгслүүдийн талаар ойлголттой болох.

  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх

    Энэ хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшсэн байна:

    • Шинжилгээний гол аргазүй, холбогдох арга техникүүд болон алгоритмуудыг тодорхойлох;

    • Энгийн тооцооллууд гүйцэтгэх Excel-ийн функцүүдийн хэрэглээг тайлбарлах;

    • Өгөгдлийн төв, өгөгдөл дэх тооны тархалтыг тооцдог дүрслэх шинжилгээний арга техникүүдийг тодорхойлох;

    • Урьдчилан таамаглах үндсэн аргуудыг тодорхойлох.

  • Өгөгдлийг тайлбарлах

    Энэ хичээлийн төгсгөлд та дараах чадваруудыг эзэмшсэн байна:

    • Өгөгдлийг нарийн судлахын ач холбогдлыг ойлгож, үндсэн онцлог шинжүүдийг нь визуал аргуудаар нэгтгэн дүгнэх;

    • Үндсэн асуултдаа хариулахад тань туслах өгөгдөл дүрслэх шилдэг, үр дүнтэй арга, туршлагуудыг нэрлэх;

    • 'Муу' графикуудын жишээг үнэлж, графикуудын сул талуудыг тодорхойлох;

    • Др. Андрью Абелагийн боловсруулсан график сонгох диаграммын дагуу өөрийн өгөгдөлд тохирох зөв графикийг сонгож сурах.

  • Эцсийн тест

    Хичээлийн бүх агуулгыг судалж дууссаны дараа эцсийн тест нээгдэнэ.