
Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх: Гаднын эх үүсвэрийг татах болон үр ашигтай багц бүрдүүлэх нь” /“Developing Capital Markets: How to Attract Foreign Capital and Build Efficient Portfolio”/ сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал буюу 4 өдрийн турш 09:00 – 18:00 цагийн хооронд Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд болно.
Сургалтын зорилго:
Баялгийн хуваарилалтыг оновчтой хийх, хөгжиж буй орнууд санхүүгийн зах зээлийг хэрхэн ашиглаж, өсөлтийг авчрах талаар ойлголтуудыг өгнө. Зах зээлийн механизмуудыг сайтар ойлгож, дотоодын эдийн засгийг дэмжихэд санхүүгийн зах зээлийн давуу талуудыг хэрхэн ашиглахад суралцана.
Сургалтад оролцогчид:
Арилжааны болон Төв банкны ажилтан, трейдерүүд, хөрөнгө удирдлагын менежерүүд, эрсдэлийн менежерүүд, санхүүгийн зах зээлийн талаар илүү мэдлэгтэй болохыг хүсэж буй хүмүүс сургалтад хамрагдах боломжтой.
Сургагч багш:
Сургалтыг “House of Training” сургалтын байгууллагын сургагч багш, олон улсын санхүүгийн эксперт /Philippe Maclot/ удирдан явуулна.
Сургагч багш Philippe Maclot нь Lemanik S.A-н Хөрөнгө Удирдлагын захирал, HoT-гийн Хөрөнгийн зах зээлийн Quality Circle-ийн гишүүн юм.
Сургалтын агуулга:
Сургалт нь дараах агуулгын хүрээнд явагдана. Үүнд:
- Дотоодын эдийн засгийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг, гадаад эх үүсвэр татах;
- Тогтмол орлогын хэрэгсэл, ач холбогдол, бондын хөрөнгө оруулалтад анхаарах шалгуур үзүүлэлт, бондоор дамжуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах;
- Арилжааны өмнөх, арилжааны үеийн, арилжаа биелэх үеийн клиринг, төлбөр тооцоо, кастодиан, шаардлагатай дэд бүтэц ба багцын үр ашигтай удирдлага.
Сургалтын хэлбэр:
- Сургагч багшийн PPT, онолын лекц, практик дасгал, кейс судалгаа, харилцан ярилцах, санал бодол солилцох хэсэгтэй.
- Сургалт нь танхимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
Сургалтын төлбөр:
- Төлбөр:1,500,000₮
/БСА-ийн гишүүн бус байгууллагуудад 1,800,000₮/
Та бүхэн энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Сургалтад бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу.
Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414