“Бид банкир 2023” хакатон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Банкны салбарын ажилтны өдөр”-ийг угтан банкируудын бүтээлч санааг уралдуулах “Бид Банкир – Хакатон 2023” тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын банкны холбооны Маркетингийн мэргэжлийн зөвлөлөөс санаачилсан тус тэмцээнийг Монголбанк, Монголын банкны холбоо, Банк санхүүгийн академи, Тогтвортой санхүүжилтийн холбоо, Тэрбум сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

2 өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд Ариг, Богд, Голомт, Капитрон, Төрийн, Хаан, Хас банкны багууд оролцлоо. Баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэмцээний даалгавар нь 24 цагийн дотор бүтээлч санаагаар өрсөлдөж, банкны ажилтны мэргэжлийг таниулах, банкны салбарын хөгжлийг дэмжих, шинэ санал санаачилга гаргаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хөндөж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн байх шалгуурын дагуу төслөө бичиж танилцуулсан юм.

Тус тэмцээн нь нэлээд өрсөлдөөнтэй болж, шүүж шалгаруулахад хүндрэлтэй байсан тул шүүгчдийн бүрэлдэхүүнээс 3-р байрт 2 багийг тодруулахаар болсон.

Дараах багууд шилдгээр шалгарлаа.

3-р байр Капитрон банк /Capitron team/, Төрийн банк /Eco team/

2-р байр Голомт банк /G Storm team/

1-р байр Хаан банк /Khan bank team/

Тэмцээнд амжилттай оролцсон нийт банкирууддаа баяр хүргэе!

Банкны салбарын ажилтны өдрийн баярын мэнд хүргэе!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”