Сургалтаар банкны салбарт ажиллаж буй зээлийн мэргэжилтэн, харилцааны мэргэжилтэн нарын чанаргүй зээлийн ажиллагааг эрчимжүүлэх, шүүхийн болон шүүхийн бус журмаар төлбөр барагдуулах ажиллагааг практикт хэрэгжүүлэх, түүний бэлтгэл ажлыг хангах ур чадварыг нэмэгдүүлэх талаар мэдлэг, ойлголтыг оролцогчдод өглөө.
Тус сургалтад банкны харилцааны менежерүүд болон Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын зээлтэй холбоотой чиг үүрэг бүхий мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтыг “МИК ОССК ХХК”-ийн Эрсдэлийн удирдлагын газрын тусгай активын хуульч, сургагч багш Э.Энхбаяр, “МИК ОССК ХХК”-ийн Эрсдэлийн удирдлагын газрын зээлийн эрсдэлийн ахлах мэргэжилтэн, сургагч багш О.Гантөмөр нар удирдан явууллаа.

Сургагч багш болон сургалтад хамрагдсан нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!