Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагатай хамтран “Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” олон улсын сургалтыг зохион байгуулсан билээ. Энэхүү сургалтад хамрагдсан, манай шилдэг банкируудын нэг, Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Одбаясал: “ING Luxembourg SA-ийн Бизнесийн эрсдэл, байгууллага хариуцсан захирал Кристиан Мореелс багшаас Олон улсын иргэдийн банкны шинэ чиг хандлагын талаар үнэтэй зөвлөгөө, амжилттай туршлагуудаас олон зүйлийг сонслоо.
Энэхүү сургалтаас дижитал банкны эрин үед олон улсад тренд болж буй иргэдийн банкны стратегиуд болон технологийн дэвшлийг уламжлалт банкны үйлчилгээтэй хэрхэн оновчтой интеграци хийж синержи үүсгэх, түүнчлэн банкны сувгийн зохион байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчийн зан төлөвт тохирсон сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадах “Брэнд”-ийг хэрхэн бүтээх талаар ойлголт, мэдээллийг авч, мэдлэгээ баяжууллаа.
“Иргэдийн банкны шинэ тренд, стратегиуд” сургалтаас олж мэдсэн зүйлээ 5 үгээр илэрхийл гэвэл ”Стратеги, Сегментчилэл, Дижиталчилал, Брэнд, Борлуулалт”. Энэ 5 зүйл нь иргэдийн банкны бизнесийн цаашдын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байна.
Сургалтыг зохион байгуулсан Банк Санхүүгийн Академи болон сургалтанд хамруулсан Төрийн банкны удирдлагууддаа баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Б.Одбаясал Таны ажилд өндөр амжилт хүсье!