Энэ удаа бид “Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр”- ийн санхүүгийн дэмжлэгтэй, төлбөртэй сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 15 – 18 – ны өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд дараах сургалтууд болно. Үүнд:
1. МӨНГӨН УРСГАЛЫН ШИНЖИЛГЭЭ БА ТӨСӨӨЛӨЛ
Жижиг, дунд бизнесийн санхүүгийн гол тайлангуудын нэг болох мөнгөн урсгалын тайланг илүү гүнзгий, нарийвчлан судлах болон түүн дээр санхүүгийн шинжилгээнүүдийг хийхэд чиглэсэн оролцоонд суурилсан сургалт.
Огноо: 2024 оны 10-р сарын 15, 16-ны өдрүүд, 09:00 – 18:00 цаг.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалт нь бичил бизнесээс авахуулаад бүртгэлтэй хуулийн этгээд бүхий жижиг, дунд бизнесийн төлөөлөлтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зээлдэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, холбогдох этгээд болон харилцагч компаниудыг илрүүлэх, санхүүгийн тайланг засах, тайланд шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, сургалтаар оролцогчид бизнесийн тогтвортой байдал, хөрвөх чадвар, үр ашиг болон үйл ажиллагааг үнэлэх үндсэн санхүүгийн харьцааг ашиглах, групп компаниудын санхүүгийн тайланг нэгтгэх, бизнесийн төлөвлөгөөний чанар болон хөрөнгө оруулалтын төслийн оновчтой байдлыг үнэлэх болно. Оролцогчид нь сургалтаас олж авсан мэдлэгээ цаашид ажил дээрээ ашиглах боломжтой байхаар сургалт маань зохион байгуулагдсан бөгөөд сургалтын явцад бодит жишээ, кейс дасгалууд дээр ажиллан мэдлэгээ баталгаажуулна.
Сургалтын хөтөлбөр:
| 1-р хэсэг | Танилцуулга Мөнгөн урсгалын тайлангийн бүтэц болон зорилго |
| 2-р хэсэг | Мөнгөн урсгалын тайланг бэлтгэх зарчмууд Өнгөрсөн үеийн өгөгдлийг боловсруулах Өмнөх үеүдийн тайланг дээр үндэслэн үйл ажиллагааны хөрвөх чадвар болон төлбөрийн чадварыг шинжлэх Харилцагчаас хүлээн авсан мэдээлэл дээр үндэслэн мөнгөн урсгалын тайланг бэлтгэх Мэдээллийг мөнгөн урсгалын шинжилгээтэй тулган баталгаажуулах Дасгал ажил |
| 3-р хэсэг | Мөнгөн урсгалын төсөөллийг бэлтгэх зарчмууд Бизнесийн хөгжлийг төсөөлөх зарчмууд Төсөөллийн аргууд Мөнгөн урсгалын төсөөллийн үндэс Мөнгөн урсгалыг ашиглан бизнесийн өөр өөр нөхцөлүүдийн симуляци хийх Өөр өөр салбарын бизнесүүдийн мөнгөн урсгалын төсөөллийг гүйцэтгэх нь: худалдаа, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын шижээн дээр ажиллах |
| 4-р хэсэг | Дасгал ажлууд буюу мэдлэгээ бататгах нь Мөнгөн урсгалын тайланг бэлтгэх, дүн шинжилгээ хийхэд гаргадаг нийтлэг алдаанууд Өнгөрсөн үеийн болон ирээдүйн мөнгөн урсгалын шинжилгээ хийх, тайланг бэлтгэхэд гардаг асуудлуудыг шийдвэрлэх Мөнгөн урсгалын шинжилгээ болон бусад санхүүгийн тайлангууд дээр үндэслэн зээл олгох эсэх болон олгох зээлийн дүнг тогтоох |
Сургалтын үндсэн хэсгүүд:
- Тайлангийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн шинжилгээ;
- Төсөөллийн аргууд болон зарчмууд;
- Дасгал ажлууд: бодит жишээн дээр ажиллах.
2. БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН СЕГМЕНТИЙН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ БОЛОН ЗЭЭЛЖИХ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ НЬ
БЖДБ-ийн санхүүгийн шинжилгээг хийх, мэдээлэл солилцох арга замууд, бизнесийн бүтэц болон эзэмшигчдийн холбоо харилцаа, бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэлийн аргуудтай танилцахад чиглэсэн сургалт.
Огноо: 2024 оны 10-р сарын 17, 18-ны өдрүүд, 09:00-18:00 цаг.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалт нь бичил бизнесээс авахуулаад бүртгэлтэй хуулийн этгээд бүхий жижиг, дунд бизнесийн төлөөлөлтэй ажиллах ур чадварыг эзэмшүүлэх, зээлдэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, холбогдох этгээд болон харилцагч компаниудыг илрүүлэх, санхүүгийн тайланг засах, тайланд шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн, сургалтаар оролцогчид бизнесийн тогтвортой байдал, хөрвөх чадвар, үр ашиг болон үйл ажиллагааг үнэлэх үндсэн санхүүгийн харьцааг ашиглах, групп компаниудын санхүүгийн тайланг нэгтгэх, бизнесийн төлөвлөгөөний чанар болон хөрөнгө оруулалтын төслийн оновчтой байдлыг үнэлэх болно. Оролцогчид нь сургалтаас олж авсан мэдлэгээ цаашид ажил дээрээ ашиглах боломжтой байхаар сургалт маань зохион байгуулагдсан бөгөөд сургалтын явцад бодит жишээ, кейс дасгалууд дээр ажиллан мэдлэгээ баталгаажуулна.
Сургалтын хөтөлбөр:
| 1-р хэсэг | Оршил: Бизнесийн ерөнхий байдлын үнэлгээ, бизнесийн загварын шинжилгээ Зээлдэгчийн санхүүгийн тайлангийн шинжилгээг хийхэд анхаарах гол асуудлууд: Санхүүгийн тайлангуудын үндсэн зорилго Бизнесийн бодит байдлыг тодруулахын тулд тайланг цэвэрлэх шаардлага ба арга замууд”Эрсдэлийн бүсүүд”-ийг тодорхойлох Санхүүжилтийн боломж ба зээлийн хамгийн тохиромжтой дүнг тодорхойлох шалгуурууд |
| 2-р хэсэг | Санхүүгийн харьцааны шинжилгээ Санхүүгийн тайлангийн босоо болон хэвтээ шинжилгээ Санхүүгийн харьцаануудын зорилго ба үүрэг Төлбөрийн чадвар, тогтвортой байдал, өгөөж болон бизнесийн үйл ажиллагааг санхүүгийн харьцаагаар үнэлэх Санхүүгийн тайлангийн мэдээллээс зээлийн хамгийн тохиромжтой хэмжээг тодорхойлох гол “стоп хүчин зүйлс”Жишээн дээр ажиллах, бодлого бодох дасгал |
| 3-р хэсэг | Холбоотой компаниудын шинжилгээ Хувьцаа эзэмшигчдийн бүтцийн шинжилгээ Холбогдох байдал, групп компани байгуулахын оновчтой байдлын үнэлгээ Холбогдох компаниудын шууд бус шинж тэмдгүүд Холбогдох компаниуд/хүмүүсийн хоорондын харилцан холбооны төрөл, санхүүгийн тайлан дахь тусгал Холбогдох компаниудын нэгтгэсэн шинжилгээний зарчмууд Бизнесийн загвараас хамааран санхүүгийн тайлангийн зүйлсийг нэгтгэхэд анхаарах зүйлс Жишээн дээр ажиллах, бодлого бодох дасгал |
| 4-р хэсэг | Хөрөнгө оруулалтын төслүүдийн шинжилгээ Хөрөнгө оруулалтын зорилго болон үндсэн хүчин зүйлс Харилцагчийн бизнес төлөвлөгөөний бүтэц ба үнэлгээ Хөрөнгө оруулалтын болон төслийн санхүүжилтийн гол эрсдэлүүд Хөрөнгө оруулалтын төслийн хөгжлийн үе шатууд ба төслийн амьдралын хугацаа Төслийн өгөөж болон хөрөнгө оруулалтын төслүүдийн зардлаа нөхөх хугацааг үнэлэх Хөрөнгө оруулалтын төслийг, тэр дундаа шинэ гарааны бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх эсэхийг шийдвэрлэх Жишээн дээр ажиллах, бодлого бодох дасгал |
Сургалтын үндсэн хэсгүүд:
- Зээлдэгчийн санхүүгийн тайлангийн шинжилгээг хийхэд анхаарах гол асуудлууд;
- Санхүүгийн харьцааны шинжилгээ;
- Холбоотой компаниудын шинжилгээ;
- Хөрөнгө оруулалтын төслүүдийн шинжилгээ.
Сургалтад хэн хамрагдах вэ?
- БЖДБ-ийн харилцагч нартай ажиллах анхан шатны туршлагатай, санхүүгийн шинжилгээний суурь мэдлэгтэй зээлийн мэргэжилтнүүд;
- Зээл олгох үйл явцад оролцож буй эрсдлийн менежерүүд, андеррайтерууд, зээлийн хорооны гишүүд, дотоод аудитын ажилтнууд зэрэг бусад ажилтнууд.
Сургагч багш:
Сургалтыг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.
Наталя Соловьёва нь ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн албан ёсны сургагч багш бөгөөд санхүүгийн байгууллагын ажилтнуудад зээлийн шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх сургалт явуулж, зөвлөгөө өгч, ажилладаг эксперт юм.
Тэрээр 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анхлан гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Мөн тэрээр бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.
Наталья Соловьёва нь бизнесийн төрөл бүрийн сегментийн зээлдэгчдэд санхүүгийн шинжилгээ хийх, харилцагчдыг татах, борлуулалтын үйл явцыг зохион байгуулах, зээлийн үйл явцыг удирдан явуулах, ажилтнуудтай ажиллах зэрэг сэдвүүдээр олон сургалт боловсруулжээ.
Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн менежер, хамтран үүсгэн байгуулагч юм.
Сургалт нь Танхимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSBP сургалт”-ын цахим гэрчилгээг гардуулна.
Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 утсаар авна уу.