Дэлхийн хуримтлалын өдрийн тухай

10 дугаар сарын 31-ний өдөр. Энэ өдрийг дэлхий даяар “Halloween” буюу сүнсний баяр гэдгээр мэддэг бол мөн энэ өдрийг “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР” гэдгээр нь бид хэдийнээ мэддэг болжээ.

1924 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын Хадгаламжийн банкны 1-р их хурлын үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарчээ. Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдрийг буюу 10 сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн зарлан тунхаглажээ.

Түүнээс хойш энэхүү өдрийг дэлхийн олон орнууд тэмдэглэсээр ирсэн юм. Манай улсад энэ өдрийг Монголын Банкны Холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж байна.

Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь эдийн засагт хувь нэмрээ оруулах, иргэдийн амьдралын баталгаа сайжрах, үр хүүхдийнхээ ирээдүйд зөв хөрөнгө оруулалт үлдээх зэрэг олон талын ач холбогдолтой баяр юм.

Энэ өдрөөр банкууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгох, санхүүгийн сахилга баттай байхын ач тусыг сурталчлан таниулах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Хуримтлалтай улс хөгждөг. Иргэн Та өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгээрэй.

Дэлхийн хуримтлалын өдрийн мэнд хүргэе!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”