Голомт Банкны ажилтнуудаас бүрдсэн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” эхэллээ

Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан билээ.

Тэгвэл энэхүү жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”-ыг амжилттай хэрэгжүүлсээр байна.

“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриаг эрхэм болгосон Голомт банкны ажилтнуудаас бүрдсэн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” Монголбанкны Төв байранд өнөөдөр эхэллээ.

Сургалтыг нээж, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг, Германы Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Голомт банкны Иргэдийн банкны газар, Салбарын удирдлагын хэлтсийн захирал З.Сугар, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар нийт суралцагч залуу банкирууддаа амжилт хүслээ.

Сургалтад Голомт банкны төв газар, хэлтсийн болон салбар нэгжүүдийн шилдэг, чадварлаг ажилтнууд хамрагдаж байгааг нээлтийн үеэр тус банкны захирал З.Сугар онцолсон.

Тус сургалтын эхний модуль болох “Эдийн засгийн нөхцөл байдал” модуль сургалтыг Банк санхүүгийн академийн сургагч багш П.Баянсан, Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах мэргэжилтэн, сургагч багш М.Нургул нар эхлүүллээ.

“Шинэ банкирын онол практик хосолсон сургалт” нь нийт 11 модультай,  6 сарын турш үргэлжлэн явагддаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн, суралцагчдын софт скиллийн ур чадварыг хөгжүүлдэг онцгой сургалт юм.

Банкны ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээгээ иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм. Түүнчлэн тус сургалт нь банкны ажилтанд тохирсон суурь мэдлэг, ур чадварыг өгөхийн зэрэгцээ карьер хөгжлийнх нь хамгийн чухал тулгуур болсоор байна.

Суралцагч банкирууд болон сургагч багш нартаа амжилт хүсье!

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон