Ш.Мөнхцэцэг: Санхүүгийн тайланд шинжилгээ хийхдээ зөвхөн тоон үзүүлэлтийг харьцуулан, гарсан тоонд үндэслэн сайн, муу гэж дүгнэлт хийх нь өнгөц дүгнэлт юм.

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээхийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг зохион байгуулсан билээ. Уг сургалтад хамрагдсан, манай шилдэг банкируудын нэг, Төрийн банкны Зээлийн газрын Иргэдийн банкны Зээлийн судалгааны хэлтсийн Зээлийн мэргэжилтэн Ш.Мөнхцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.

Ш.Мөнхцэцэг: “Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш Кэнни Тай багшийн санхүүгийн дүн шинжилгээний талаар үнэтэй зөвлөгөө, амжилттай туршлагуудаас суралцсандаа баяртай байна. Санхүүгийн тайланд шинжилгээ хийхдээ зөвхөн тоон үзүүлэлтийг харьцуулан, гарсан тоонд үндэслэн сайн, муу гэж дүгнэлт хийх нь өнгөц дүгнэлт юм.

Тиймээс тухайн бизнесийн онцлогийг судлан дотоод болон гадаад ямар хүчин зүйлс нөлөөлж энэхүү тоон үзүүлэлтүүд өөрчлөгдөж байгааг тодорхойлох, мөн өнгөрсөн буюу түүхэн хугацааны мэдээллийг үндэслэх бус ирээдүйн чиг хандлагыг тооцоолох зэргээр дан ганц тооноос гадна чанарын үзүүлэлтүүдийг анхаарч, олон талаас харж дүн шинжилгээ хийх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авсандаа баяртай байна.

Сургалтыг зохион байгуулсан Банк Санхүүгийн Академи, АNZI байгууллагат талархал илэрхийлье. Мөн ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг Төрийн банкандаа баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ш.Мөнхцэцэг Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”