Сургагч багшийн сургалтын төгсөгчид сертификатаа авлаа

Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг болох “Сургагч багш”-ийн сургалт 2025 оны 5 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд тус академийн сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг банк, санхүүгийн салбарт олон жилийн дадлага туршлагатай, нэр хүндтэй, мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулж, оролцогчдод сургагч багшийн суурь мэдлэг, арга зүй, сургалтын төлөвлөлт, шинэлэг арга барил зэргийг онол, практикийн түвшинд хүргэв.

Сургалтын хаалтын ажиллагааны үеэр Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны ахлах менежер Б.Ууганхүү, сургагч багш Ө.Уянга нар сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгчдөд сертификат гардуулж, чин сэтгэлийн баяр хүргэлээ.

Банк Санхүүгийн Академи нь энэхүү сургалтыг АНУ-ын Association for Talent Development (ATD) байгууллагын албан ёсны франчайз эрхийн хүрээнд 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд мэргэжлийн түвшинд сургагч багш нарыг бэлтгэх зорилготой юм.

Энэхүү сургалт нь оролцогчдод сургалт төлөвлөх, боловсруулж удирдах, сургалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, харилцааны ур чадвараа хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр үнэтэй мэдлэг, дадлага олгодог бөгөөд төгсөгчид маань цаашид өөрсдийн байгууллага болон салбарын хэмжээнд мэргэжлийн сургагч багшийн хувиар мэдлэг, туршлагаа түгээн ажиллах боломжтой болж байна.

Сургалтад идэвхтэй оролцсон нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, ажил, амьдралын өндөр амжилтыг хүсье!

Санал болгох:

Л.Энхжавхлан: Олон хүнд хүргэх мэдээллийг цэгцтэй, зөв дараалалтай, агуулгатай, техникийн дагуу дамжуулах нь маш чухал

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны 5 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү сургалтын төгсөгч, Мобиком Корпораци ХХК-ийн Хүний нөөцийн