Сургагч багшийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Банк санхүүгийн академийн брэнд сургалтуудын нэг болох “Сургагч багш”-ийн сургалт өнгөрсөн долоо хоногийн 2023.03.20 – 03.24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, сургалтаа амжилттай дүүргэсэн төгсөгчиддөө сургагч багшийн сертификатыг гардуулан өглөө.

АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд банк санхүүгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлж буй 5 өдрийн турш үргэлжилсэн тус сургалтад Банк санхүүгийн академийн дэмжигч гишүүн байгууллагуудын Хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн менежерүүд хамрагдсан юм.

Энэхүү “онцгой” сургалтын хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.

Банк санхүүгийн академийн чадварлаг сургагч багш нар “Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд”, “Сургалтыг зорилгоос эхлэх нь”, “Сургалтын гарын авлага боловсруулах нь”, “Үр дүнтэй тест бэлтгэх нь”, “Сургалтад тохирсон тоглоом төлөвлөх нь”, “Хэцүү оролцогчидтой ажиллах нь”, “Сургагч багш – Бизнесийн хамтрагч”, “Сургалтын сэтгэлзүй” зэрэг сэдвээр 5 өдрийн турш хичээлийг зааж, мэдлэг мэдээллийг олгосон.

Төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан онол, практикийн мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ Банк санхүүгийн академиас удирдан явуулдаг хувь хүний ур чадварыг хөгжүүлэх бусад гүнзгийрүүлсэн сургалтын төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм.

Сургагч багш нартаа болон нийт төгсөгчиддөө ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”