Хас Банкны ажилтнууд Банк Санхүүгийн Академийн “Сургагч багш”-ийн хөтөлбөрт хамрагдлаа

Банк Санхүүгийн Академи нь Хас Банкны захиалгаар сургагч багшийн сургалтыг өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 3 дугаар сарын 4 – нөөс 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтад Хас Банкны хүний нөөц, сургалт хөгжүүлэлтийн мэргэжилтэн, менежерүүд болон тус банкны сургагч багшаар бэлтгэгдэж буй газар, нэгжийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтыг манай академийн туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар удирдан явуулж, суралцагчдад сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд, түүнтэй холбоотой мэдлэг, ур чадварыг олгож, туршлагаасаа хуваалцсан.

Тус сургалт нь Банк Санхүүгийн Академийн Монголын банк санхүүгийн салбарт нутагшуулан хэрэгжүүлсээр байгаа АНУ-ын “Association for Talent Development” байгууллагаас франчайз эрхийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нэг хэсэг билээ. Энэхүү “онцгой” сургалтын хөтөлбөр нь ирээдүйн сургагч багшийг ур чадвар, үндсэн арга барилаа олоход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, мөн сургалтаа шинэлэг, сонирхолтой маягаар удирдан явуулахад зааж сургадаг давуу талтай.

Сургалтын төгсгөлд Хас Банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Цэнджав, Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү нар сургалтаа амжилттай төгссөн банкируудад баяр хүргэж, сертификат гардууллаа.

Төгсөгчид маань энэхүү сургалтаас олж авсан мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж, өөртөө болон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа хамт олондоо мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.

Сургалтад хамрагдсан Хасчууддаа болон сургалтыг удирдан явуулсан сургагч багш нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”