А.Бишрэл: Уг сургалтаас би өөрийн өвөрмөц хөдөлгөгч хүчийг тодорхойлж ойлгох сэдэл төрлөө

Хувь хүний зан төлвийн INSIGHTS MDI® сургалтанд хамрагдсан “Чингис хаан” банкны Захиргаа, хүний нөөцийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн А.Бишрэл сэтгэгдлээ хуваалцлаа. 😊

А.Бишрэл: “ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохын удирдан явуулсан хүний зан төлвийг тодорхойлох Insights MDI загвачлалын сургалтанд хамрагдсандаа 100 хувь сэтгэл хангалуун байна.

Хүний нөөцийн талбарт ажиллаж байгаа миний хувьд өөрийн болон бусдын зан төлвийн онцлог шинж чанар, тэдгээрийн давуу болон сул талыг таних аргад суралцаж, түүнд тохирсон арга барилаар ажиллах арга ухааны нэгээхэн хэсгээс суралцсан явдал нь надад маш их үр өгөөжтэй санагдлаа. Цаашид тогтмол нэг арга барилаар харилцах бус, хүн тус бүрт тохирсон арга барилаар ажиллах хэрэгтэй юм байна. Учир нь хүн бүр оюун ухааны хувьд, ёс суртахууны хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд өөрийн гэсэн онцлог зан төлөвтэй байх бөгөөд түүнээсээ шалтгаалан аливаад хандах хандлага нь хүртэл өөр өөр байдаг байна.

Уг сургалтанд сууснаар би өөрийн өвөрмөц хөдөлгөгч хүчийг тодорхойлж ойлгох сэдэл төрлөө, мөн бусдын хөдөлгөгч хүчийг ойлгож, түүнийг нь үнэлдэг болох ухагдахуунтай болсон ба энэ нь надад маш их мотиваци боллоо гэж хэлмээр байна. Ийм үнэ цэнэтэй сургалтыг явуулж байгаа Банк санхүүгийн академийн хамт олонд талархалаа илэрхийлмээр байна. Баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Санал болгох:

Б.Ариунболд: Дан ганц санхүүгийн тоон үзүүлэлтээр харьцаа тооцож, түүнд тулгуурлан тухайн байгууллагад дүгнэлт гаргах нь учир дутагдалтай

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг энэ оны