ХБНГУ-д хүний нөөцийн туршлага судлах хөтөлбөрийг зохион байгууллаа

Банк санхүүгийн академи, Монголын банкны холбоо, Германы Шпаркассе банкны Монгол дахь сан хамтран “Хүний нөөцийн туршлага судлах хөтөлбөр”-ийг  өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 04-р сарын 17 – 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрт Монголын Банкны Холбооны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд буюу арилжааны банкны хүний нөөц хариуцсан газар, нэгжийн захирал, менежерүүд хамрагдлаа.

Сургалт-аялалын хөтөлбөрийн хүрээнд Германы Франкфурт хотноо байрлах Хэссен-Тюрэнгиний Шпаркассэ академи, Германы Шпаркассе банкны Монгол дахь сангийн түнш Остпригнитц-Руппины Шпаркассэ банк, Миттелтюрэнгиний Шпаркассэ банкуудаар зочлон сургалтад хамрагдаж, туршлага солилцлоо.

Уулзалтын үеэр Герман улсын банкны салбарт амжилттай хэрэгжиж буй хүний нөөцийн уян хатан бодлого, шинэ чиг хандлага, ажил мэргэжлийн төлөвлөлт болон ажлын бүтээмж, ажилтны сургалт, хөгжүүлэлт, хүний нөөцийн процессын автоматжуулалт, хүний ​​нөөцийн мэдээллийн технологи, дижитал дамжуулалт, “Gen-Z” ба залуучуудын санхүүгийн боловсрол зэрэг сэдвээр мэдээ, мэдээллийг авч, туршлага судалсан.

Монгол Улсын банкны салбарт сор болсон, шилдэг 16,000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх, карьер хөгжлийг ахиулах, байгууллагад зөв соёлыг түгээхэд банкны салбарын хүний нөөцийнхөн онцгой анхааран ажилладаг билээ.

Хөтөлбөрт хамрагдсан МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ ажлын амжилт хүсье!

Санал болгох: