Ч.Туяацэцэг: Өөрийн сурч мэдсэн мэдлэгээ ажилдаа болон банкандаа хэрэгжүүлнэ

“Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын 2022 оны эхний төгсөгч, Тээвэр хөгжлийн банкны Мэдээллийн Технологийн газрын Програм ашиглалтын мэргэжилтэн Ч.Туяацэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.

Ч.Туяацэцэг: “Миний бие 2022 оны 6-р сараас Германы Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сан, Банк санхүүгийн академитай хамтран хэрэгжүүлж буй “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын хөтөлбөрт хамрагдаж, 6 сарын турш суралцан батламжаа гардан авлаа.

Тус сургалтаас өөрийн ажил мэргэжилд хэрэгтэй бүхий л ур чадварыг сурч мэдсэнээс гадна харилцагч нартаа хэрхэн үр дүнтэй харилцах, мөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн хүргэх талаар өөрийн мэдлэгээ баяжуулсан. Багш нарын мэдлэг, ур чадвар, заах арга барил, хичээлийн агуулга гэх мэт зүйлүүд нь чанартай, сонирхолтой, ойлгомжтой байсан нь маш их таалагдсан ба хувь хүний олон талыг хөгжүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Анх банкны салбарт ажилд орохдоо теллерийн албан тушаалд томилогдож байсан бол 8 жилийн хугацаанд ажлын туршлагаа улам бүр ахиулахын зэрэгцээ сургалтын хөтөлбөрүүдэд үр дүнтэй хамрагдсан нь миний хувьд ажил, карьертай өөрчлөлт хийх, өсөн хөгжих боломжийг олгосон гэж харж байна. Өөрийн сурч мэдэж авсан онол, практикийн мэдлэгээ ажилдаа болон банкиндаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү сургалтыг зохион байгуулсан Банк санхүүгийн академи, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан болон сургалтанд хамрагдах боломжоор хангасан Тээвэр хөгжлийн банкны удирдлагууддаа маш их баярлалаа“ хэмээн сэтгэгдээ хуваалцсан юм.

Ч.Туяацэцэг таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны