ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй RSBP төсөлтэй хамтран Жижиг дунд бизнесийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг өнгөрсөн 7 хоногт буюу 2023.05.23 – 05.26-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, Олон улсын эксперт Наталя Соловьёва бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явууллаа.

Тэрбээр “Үйлчилгээ, үйлдвэрлэл, барилгын салбарын санхүүгийн шинжилгээний онцлог”, “Төслийн үнэлгээ болон зээлийн шийдвэр гаргалтын зарчмууд” гэсэн хоёр төрлийн сургалтыг орж, сургалтанд оролцогчдод төрөл бүрийн салбарын жижиг, дунд бизнесийн төслүүдтэй хэрхэн ажиллах талаар нарийн ойлголтыг өгч, зээлийн судалгааг тогтсон журмаар шалгах, зээлийн төслүүдийг үнэлэхэд нэгдсэн стандартыг ашиглах талаар шинэ арга барил, мэдлэг мэдээллийг өгсөн.  

Энэхүү сургалтанд ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдээс гадна эрсдэлийн мэргэжилтнүүд, андеррайтерууд, зээлийн хорооны гишүүд болон зээл олголтыг хянах, батлах үйл явцад оролцдог зээлийн мэргэжилтнүүдэд хамрагдсан юм. Сургалт нь Танхимаар, Орос хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSPB сургалт”-ын гэрчилгээг гардууллаа.

Сургалтыг удирдан явуулсан Наталя Соловьёва нь 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анх гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Тэрээр санхүү, зээл, бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг. Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн үүсгэн байгуулагч юм.

Сургалтын төгсгөлд Олон улсын эксперт, сургагч багш Наталя Соловьёва тус сургалтын хамтран зохион байгуулагч Г.Бумчимэг захиралтай “Банк санхүүгийн академи”-н хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.

Сургагч багш болон сургалтанд хамрагдсан нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

“Банк санхүүгийн академи” ГҮТББ

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон