Д.Шинэцогт: Мэдээллийг сонирхолтой байдлаар хүмүүст хүргэх аргыг олж авснаар цаашдын ажилд маань томоохон ахиц болно гэж харж байна

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэхүү сургалтад хамрагдсан манай шилдэг залуу банкируудын нэг, Капитрон банкны Дижитал шилжилтийн газар, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Д.Шинэцогт сэтгэгдлээ хуваалцлаа. 

Д.Шинэцогт: “Юуны өмнө энэхүү сургалтыг зохион байгуулсан Капитрон банкны Байгууллагын хөгжил, хүний нөөцийн газар болон Банк санхүүгийн академидаа талархсанаа илэрхийлье. Энэхүү сургалтаас маш олон зүйлсийг сурч мэдсэндээ баяртай байна. Олон чадварлаг хүмүүсийн мэдлэг, туршлагаас суралцаж, мэргэжлийн түвшинд сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалтаа хэрхэн сонирхолтой, хүртээмжтэйгээр явуулах талаар шинэ мэдлэг, мэдээллийг олж авлаа. Ажлын онцлогоос хамаарч хүмүүст маш их мэдээллийг богино хугацаанд хүргэх шаардлага гардаг. Тухайн мэдээллийг сонирхолтой, үр дүнтэй байдлаар хүмүүст хүргэх аргыг энэ сургалтаар олж авснаар цаашдын ажилд маань томоохон ахиц болно гэж харж байна. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье!” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.

Д.Шинэцогтын маань хувьд Капитрон банканд түрээсийн жолоочоор анх ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд үргэлжлүүлэн өөрийгөө сурч хөгжүүлж, карьертай өөрчлөлт хийн, ажлын туршлагаа улам бүр ахиулсаар хамгаалалт аюулгүй байдлын албанд хамгаалагч, цахим банкны хэлтэст туслах ажилтан, картын ажилтан зэрэг ажлуудыг хийж байгаад өдгөө Капитрон банкны шинэчлэл, дижитал шилжилтийн төслийн багт манлайлан ажиллаж, Дижитал банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж яваа шинэ үеийн чадварлаг банкир юм.

Д.Шинэцогт Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”