“Банкны салбарын тойм” тайлангийн 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо

Өнөөдөр буюу 2023 оны 9 дугаар сарын 7-ны өдрийн 11:00 цагт Монголын банкны холбооны Төв байранд “Банкны салбарын тойм” тайлангийн 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.

Тус хуралд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын банкны холбооны Зөвлөх З.Шагдарсүрэн, Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар Банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдал болон харилцагчийн эрхийг хамгаалах чиглэлд салбарын хэмжээнд нэвтрүүлж буй “Банкны үйлчилгээний кодекс”-ийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Банкны салбарын тогтвортой хөгжилд банк, харилцагч хоёр талын итгэлцэл чухал бөгөөд харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд Монголын банкны холбоо болон Банк санхүүгийн акакдемиас “Харилцагчийн эрхийг хамгаалах банкны үйлчилгээний кодекс”-ийг гаргаж, банкны салбарын хэмжээнд дагаж, мөрдөж эхлээд байгаа талаар Монголын банкны холбооны Зөвлөх З.Шагдарсүрэн онцолсон.

Банкны үйлчилгээний кодекс нь банкууд үйлчлүүлэгч иргэд, жижиг бизнес эрхлэгчид, батлан даагч нартай харилцахдаа хэрхэн ажиллах тухай амлалтын багц аж. Банкууд кодексыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр:

  • Банкуудад үйлчлүүлэгчтэй харилцах нэгдсэн стандартыг тогтоох,
  • Харилцагч банкны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөв, тодорхой ойлголттой болох,
  • Үйлчлүүлэгч, банк хоорондын шударга, нээлттэй харилцааг дэмжих,
  • Банкны тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх,
  • Хэрэглэгчийн санхүүгийн эрхийг хамгаалах орчин үүсэх,
  • Тэдний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

“Банкны салбарын тойм” тайлангийн 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Банк санхүүгийн академийн сайтаас үзэж танилцах боломжтой.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”