Дархан-Уул аймагт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй энэ жилээс хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ оны 5 дугаар сард зээлийн ажилтнуудад зориулсан сургалтыг олон улсын экспертээр удирдуулан зохион байгуулж, бүрдүүлсэн эх үүсвэрээрээ орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг явуулж байна.

Энэ ажлын хүрээнд орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг Дархан-Уул аймагт 2023 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтаар Германы Шпаркассе банкны “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” болон банк санхүүгийн хууль эрх зүй, хувь хүний хөгжлийн сэдвүүдээр сургалт орох бөгөөд тус аймгийн банк, санхүүгийн салбарын ажилтнууд хамрагдлаа.

Эхний өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Банкны Ахлах эксперт Э.Уянга, сургагч багш Ц.Дорждэрэм нар “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтыг явуулж, бизнесийн тайлан тэнцэл, борлуулалтыг яаж илүү хөгжүүлэх талаар сонирхолтой мэдлэг, мэдээллийг өгсөн.

Хоёр дахь өдөр Банк санхүүгийн академийн сургагч багш М.Мөнхбаатар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай, хувь хүний нууц болон цахим гарын үсгийн тухай хуулийн сургалтууд орсон бол сургагч багш Ц.Энхжаргал Бие хүний хөгжил, зорилгын удирдлага ба эрч хүчний удирдлага сэдвээр сургалт орлоо.

Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны техникийн хамтын ажиллагааны томоохон төслүүдийн нэг бөгөөд банк, санхүүгийн салбарын ажилтнуудад бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжилт, үйлчилгээтэй холбоотой мэдлэг, туршлага, ноу-хауг хуваалцах зорилготой.

Банк санхүүгийн академи нь Монгол дахь Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөртэй хамтран олон улсын экспертээр удирдуулсан 2 удаагийн сургалтыг энэ оны 10 дугаар сард зохион байгуулах бөгөөд тус сургалтуудаас цугларсан санхүүжилтээр баруун болон говийн аймгуудын банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтыг хийхээр төлөвлөөд байна.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”