Банк Санхүүгийн Академи “Глори Центер” гадаад хэл сургалтын төвтэй хамтран ажиллана

Банк Санхүүгийн Академи нь олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, орон нутгийн сургалт, танхимын болон цахим сургалтуудыг зохион байгуулж, банк санхүүгийн салбарын ажилтнуудыг чадавхжуулсаар байна.

Үүний дагуу Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” /Glory Center – Business English/ гадаад хэл сургалтын төвтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Нэг талаас Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү, нөгөө талаас “Глори центер” төвийн захирал Н.Алдар нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий Англи хэлний танхимын болон цахим сургалтыг явуулах юм.

“Глори центер” сургалтын төв нь 2023 оны 4 дүгээр сараас хойш банк санхүүгийн ажилтан, мэргэжилтэн, удирдлагуудад зориулсан англи хэлний мэдлэг, ур чадварыг танхим болон онлайнаар хүргэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Уг сургалтыг олон улсад зааж байсан туршлагатай, АНУ-ын Бостоны Их Сургууль, MIT болон Харвардын Их Сургуулийг төгссөн Монгол, Америк, Англи, Шотланд багш нар удирдан явуулна.

Эхний сургалт нь банк санхүүгийн салбарын дунд түвшний менежерүүд болон фронт оффисын ажилтнуудад зориулсан “дунд шат”-ны сургалт байх бөгөөд уг сургалт нь 2023 оны 10 дугаар 16-ны өдрөөс эхэлж, 4 долоо хоногийн турш танхим болон цахимаар хослуулан явагдахаар төлөвлөгдөөд байна.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 8822-7208 дугаараас авна уу.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”