2023 оны “Шилдэг сургагч багш” тодорлоо

Банкны салбарын XVIII чуулган, Банкны салбарын шилдгүүдийг тодруулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо.

Монголын Банкны Холбоо (МБХ)-ноос харъяа байгууллагуудтайгаа хамтран жил бүрийн 12 дугаар сарын 8-ны өдөр Банкны салбарын чуулган болон Банкны салбарын шилдгүүд, манлайлагчдыг тодруулдаг хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.

МБХ-ны харъяа байгууллагууд болох Банк Санхүүгийн Академи, Тогтвортой Санхүүжилтийн Холбоо (ТоС Холбоо), Тэрбум Мод Сангийн нэрэмжит шагналуудыг хүндэтгэлийн ёслолын үеэр гардууллаа.

Банк санхүүгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах их үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Банк Санхүүгийн Академийн 2023 оны “Шилдэг сургагч багш”-аар “Тэнгэр Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболдыг тодрууллаа.

Шилдэг сургагч багшийг тодруулахдаа Банк Санхүүгийн Академитай хамтран ажилласан тухайн жилийн идэвх оролцоо, сургалтын үнэлгээ зэргийг үндэслэн нэр дэвшүүлж, шагналын хорооны гишүүдийн саналаар сонгодог журамтай билээ.

Нийт гишүүн байгууллагууд болон шагнал хүртсэн салбарын мэргэжилтнүүд, шилдэг сургагч багшдаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

Ирж буй шинэ онд Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин, дэвжих болтугай.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”