Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулсан сургалт боллоо

Eвропын холбоо болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (ЖДББНХ)-тэй хамтран зохион байгуулсан “Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулсан сургалт” өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд болж өнгөрлөө.

Сургалтыг нээж, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн Азийн бүс хариуцсан менежер Азамат Балтабаев болон Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү нар сургалтад оролцогч нартаа талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Эхний өдөр “Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн үйлчлэх вэ? Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад зориулсан ноу-хау болон сургалт”-ыг ЕСБХБ-ны Ахлах эксперт, сургагч багш Э.Уянга удирдан явууллаа.

Энэхүү сургалтаар оролцогчид маань багт хуваагдаж, жишээ, дасгал дээр ажиллахын зэрэгцээ Германы Шпаркассе банкны “Бичил бизнесийн хөлөгт тоглоом” сургалтад хамрагдсан.

Харин дараагийн өдөр “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга” сургалт болсон.

Тус сургалтыг Банк Санхүүгийн Академийн сургагч багш М.Мөнхбаатар удирдан явуулж, банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулга, түүнтэй холбоотой бусад сэдвээр оролцогчдод ойлголт, мэдээллийг өглөө.

Сургалтын төгсгөлд ЕСБХБ-ны ЖДББНХ-ийн Азийн бүс хариуцсан менежер Азамат Балтабаев, Банк Санхүүгийн Академи Г.Бумчимэг захирал болон тус академийн Сургалтын албаны хамт олонтой цаашид хэрэгжүүлэх сургалтын төслүүдийн талаар санал солилцлоо.

2024 онд бид шинэ сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаадын эксперт, шилдэг сургагч багш нарын сургалтуудыг Улаанбаатар хотод болон Казакстаны Алмата хотод зохион байгууллахаар төлөвлөөд байна.

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”