Сургагч багшийн сургалтын төгсөгчид сертификатаа авлаа

Банк Санхүүгийн Академийн брэнд сургалтуудын нэг “Сургагч багш”-ийн сургалт 2024.05.15 – 05.21-ний өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Манай академийн салбартаа нэр хүндтэй, чадварлаг, туршлагатай, сургагч багш нар сургалтыг удирдан явуулж, оролцогчдод сургагч багшийн арга зүй, заавал мэдэх суурь мэдлэг, ойлголт болон бусад сонирхолтой сэдвүүдээр мэдлэг, мэдээллийг өглөө.

Сургалтын төгсгөлд Банк Санхүүгийн Академийн Сургалтын албаны Ахлах менежер Б.Ууганхүү, сургагч багш Ө.Уянга нар сургалтаа амжилттай төгссөн төгсөгч нартаа сургагч багшийн сертификатыг гардуулан, баяр хүргэлээ.

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр 2017 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ.

Уг сургалт нь сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад сургадаг давуу талтай.

Төгсөгчид маань сургагч багшийн ур чадвар, арга барилаа ахиулж, сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн ажил амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ онол, туршлагаа бусаддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болж байна.

Сургалтад хамрагдсан нийт оролцогчиддоо баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Ив Децюнинк: Одоогийн аудиторууд зөвхөн нягтлан бодогч байх бус, технологийн мэдлэгтэй, статистикч, зарим талаар ирээдүйг таамаглагч байхыг шаардах болсон

Банк Санхүүгийн Академи нь хамтран ажиллагч олон улсын банк, санхүүгийн салбарын арвин туршлагатай зөвлөгч, багш, санхүүгийн экспертүүдтэй ярилцлага хийж, тэдний туршлага, зөвлөгөөнөөс

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”