Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү сургалт нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 16-ны өдрүүдэд 08:00 – 13:00 цагийн хооронд Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд болно. 

Уг сургалт нь сургагч багшийн үндсэн арга барилаа тогтооход туслахын зэрэгцээ мэргэжлийн түвшинд сургалт төлөвлөн боловсруулах, сургалтыг шинэлэг маягаар удирдан явуулахад сургадаг давуу талтай.

Сургалтыг манай академийн чадварлаг, туршлагатай, нэр хүндтэй сургагч багш нар удирдан явуулж, сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд болон бусад сонирхолтой сэдвээр мэдлэг, мэдээллийг өгнө.

Сургалтад хамрагдсанаар төгсөгчид нь дээрх сургалтаас олж авсан ур чадвар, мэдлэгээ ажил амьдралдаа хэрэгжүүлж, өөртөө болон байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахын зэрэгцээ практик туршлагаа бусад ажилтнууддаа мэргэжлийн сургагч багшийн ур чадвартайгаар хуваалцах боломжтой болох юм.

Сургалтад оролцогчид:

  • Сургагч багшаар ажиллах, багшлах сонирхолтой;
  • Мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах хүсэлтэй;
  • Сургагч багшаар бэлтгэгдэж байгаа;
  • Сургалтын шинэ арга зүйд суралцах хүсэлтэй хүн бүрт нээлттэй.

Сургалтын агуулга:

  • Сургагч багшийн заавал мэдэх суурь ойлголтууд
  • Сургагч багш – бизнесийн түнш
  • Сургалтад тохирсон тоглоомыг төлөвлөх нь
  • Суралцахад ой тогтоолт болон ухамсарын нөлөө
  • Суралцагчийн сэтгэл зүй
  • Сургалтын зорилгоос эхлэх нь
  • Хэцүү оролцогчид
  • Сургалтыг суралцагчийн хүлээлттэй нийцүүлэх нь
  • Сургалтыг видеогоор хүргэх нь
  • Сургалтын гарын авлага боловсруулах нь
  • Сургалтын бүтээлч арга техникүүд 
  • Powerpoint програмыг бүтээлчээр ашиглах нь
  • Үр дүнтэй тест бэлтгэх нь
  • Хичээлийн загвар, төлөвлөгөө боловсруулах нь.

Сургалтын хэлбэр:

  • БСА-ийн сургагч багш нарын арга барил болон сургалтад оролцогчдоос суралцахын зэрэгцээ, багийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, мэдлэг бататгах хэсэгтэй.

Төлбөр ба бүртгэл:

  • Гишүүн 980,000 төгрөг,
  • Гишүүн бус 1,100,000 төгрөг.

Та бүхнийг https://e.bfa.mn системд бүртгүүлж, энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.

Та бүхнийг энэхүү сургалтад хамрагдаж, сургагч багшийн арга зүйн талаар ойлголт, мэдлэгийг авч, сургагч багшийн албан ёсны сертификаттай болохыг урьж байна.

Холбогдох дугаар: 7575 4848, 9575 4848

Санал болгох:

“МИК” ОССК-тай хамтарсан харилцааны менежерүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud and Outsourcing officer” сургалтын танхимын сургалтыг зохион байгуулж