
Ариг Банкны захиалгаар Банк Санхүүгийн Академиас “Санхүүгийн шинжилгээ – 2” буюу “Хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн төлөвлөлт”сургалтыг өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалтад тус банкны салбар, нэгжийн харилцааны менежерүүд, эрсдлийн болон зээл хариуцсан мэргэжилтнүүд хамрагдсан юм.
Сургалтыг Банк Санхүүгийн Академийн сургагч багш Д.Сэргэлэн удирдан явууллаа.

Энэхүү сургалтаар зээлийн үйл ажиллагааны судалгааны чухал хэсэг болох санхүүгийн шинжилгээ хийх аргачлал болон хөрөнгө оруулалтын хэлбэрүүд, системтэй хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн төлөвлөлт, хугарлын цэгийн тооцоолол буюу бизнесийн үйл ажиллагааны ашиг ба алдагдалгүй байх үеийн борлуулалтын хэмжээг тодорхойлох талаар мэдлэг, ойлголтыг сургалтад оролцогчдод өгч, бодит жишээ кэйс дээр ажиллалаа.



Сургалтад хамрагдсан Ариг Банкны банкирууддаа ажлын амжилт хүсье!