Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9 (СТОУС 9) сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “International Financial Reporting Standard 9” сургалтыг зохион байгуулахаар бүртгэл авч байна.

Сургалт нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг дуустал буюу 4 өдрийн турш 09:30 – 17:30 цагийн хооронд Банкны Санхүүгийн Академийн сургалтын танхимд болно.

Энэхүү сургалт нь СТОУС 9-д шинээр нэвтрүүлж буй хамгийн чухал өөрчлөлтүүдийг хамарч, шинэ шаардлага, тэдгээрийн практик үр дагаврыг тайлбарлахын зэрэгцээ оролцогчдод СТОУС-ын нарийвчилсан, ахисан түвшний мэдлэгийг өгөх, банкны салбарт практикт ашиглах боломжийг олгох давуу талтай.

Сургалтад санхүү, нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын дунд түвшний менежерүүд, зээлийн газрын удирдлагуудаас гадна эрсдэлийн менежерүүд, ахлах ажилтнууд, дотоод аудиторууд хамрагдах боломжтой.

Сургалтыг Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагын багш, олон улсын санхүүгийн эксперт Роберт Холлс удирдан явуулах болно. 

Роберт Холл нь банкны салбарт 25 жил ажилласан эксперт юм. Тэрээр олон орнуудын төв банктай хамтран СТОУС-ыг анх нэвтрүүлэх, дараагийн нэмэлт өөрчлөлтүүд (IAS39, IFRS9 гэх мэт) болон шинэ гарсан өөрчлөлтүүд (IFRS 9, IFRS 13, IFRS 15 гэх мэт)-ийг хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай. Роберт Холл нь бодлого төдийгүй нягтлан бодох бүртгэлийн аргачлал, програм хангамжийн дизайны чиглэлээр зөвлөх хийж, ажиллаж байна. 

Сургалт нь СТОУС-ын танилцуулга, харилцаа хамаарал ба дэвшилтэт техникүүд, нягтлан бодох бүртгэл, тайлагнал гэсэн бүлэг сэдвүүдийн хүрээнд оролцогчдод мэдлэг, ойлголтыг өгөх болно.

Сургалт Англи хэл дээр дагалдах Монгол орчууллагатай явагдана. Төлбөр: 1,500,000₮/БСА-ийн гишүүн бус байгууллагуудад 1,800,000₮/

Та бүхнийг салбарын шилдэг, туршлагатай мэргэжилтэн удирдан явуулах энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

“МИК” ОССК-тай хамтарсан шинэ залуу харилцааны менежерүүдийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “МИК ОССК” ХХК-тай хамтран “Чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах практикт суурилсан сургалт”

Сургагч багшийн сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2025 оны