Энэхүү судалгааны эмхэтгэлийн зорилго нь ХАА-н бизнес эрхлэгч жижиг дунд бизнес (ЖДБ)-үүдэд тулгардаг гол асуудал болох санхүүжилт, нэмүү өртгийн сүлжээний үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэх, тогтворжуулахад тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх боломж, ХАА-н бизнес эрхлэгчдийн хөгжих боломжууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт чиглэн судалгаануудын үр дүн, дүгнэлтийн уялдааг тоймчлон нэгдсэн дүгнэлт, зөвлөмж боловсруулахад чиглэсэн. Ингэснээр BEST хөтөлбөрийн харилцагчид тэр дундаа ХАА-н ЖДБ эрхлэгч нар хөгжих, зах зээлээ ойлгоход дэмжлэг болох цогц ойлголтыг нэг судалгааны эмхэтгэлээс авах боломжтой болох цаашлаад судалгааны эмхэтгэлд дурдагдах сайн туршлагуудаас суралцах замаар өөрийн үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна.

Банкны салбарын тойм – 2024/Q4
Алаагүй баавгайн арьсыг хуваах нь… Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар