“ХАА-н салбарын зээлийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх” нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Банк Санхүүгийн Академи нь Монголын Банкны Холбоо, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “ХАА-н салбарын зээлийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх” нь сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монголын Банкны Холбооны Төв байранд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгийн хүрээнд “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын ХАА-н салбарын зохицуулагч Ц.Насанжаргал, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг, Судалгааны албаны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам нар хэлэлцүүлгийн агуулгыг танилцуулж, ХАА-н салбарын бизнесийг хэрхэн дэмжих, энэ салбарт олгох зээл санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн боломжийг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүний санал боловсруулахад банкнуудын оролцоо, санал санаачлага, боломжит шийдэл шаардлагатай байгаа талаар мэдээ, мэдээллийг өглөө.

Тус хэлэлцүүлэгт Хаан банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Ариг банк, М банк, Голомт банк зэрэг Монгол Улсын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудын Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон Иргэдийн банк, ХАА-н салбарын бизнесийг дэмжих үүрэгтэй газар, хэлтэс, нэгжийн захирал, мэргэжилтнүүд оролцож, санал солилцлоо.

Үйл ажиллагааны үеэр банкуудын оролцогчид багт хуваагдаж, баг тус бүр ХАА-н салбарын бизнесийг дэмжих зорилготой зээл олгоход хамгийн их тулгардаг гол бэрхшээлүүд, асуудлуудаас санамсаргүй байдлаар сонгож, өөрсдийн шийдлүүдээ танилцуулж, хоорондоо өрсөлдсөн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон банкирууддаа ажлын өндөр амжилт хүсье!

“Банк Санхүүгийн Академи” ГҮТББ

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны