“AML & CTF Advanced Level & Preparation course to the CAMS certification exam” хөтөлбөр зарлагдлаа

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ахисан түвшний болон CAMS® сертификатын шалгалтанд бэлтгэх сургалт болно.

Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага “House of Training” – аас “Anti Money Laundering & Counter-Terrorist Financing (AML & CTF) Advanced Level & Preparation course to the CAMS certification exam” хөтөлбөр зарлагдлаа.

Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөр нь ирэх 2025 оны 2 болон 10 дугаар сард цахимаар зохион байгуулагдана.

Тус сургалт болон шалгалт нь цахимаар, англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.

Сургалтад оролцогчид:

Сургалтад бүртгүүлэгчид AML болон терроризмоос урьдчилан сэргийлэх үндсэн зарчмуудын талаар суурь мэдлэгтэй байх шаардлагатай (“AML & TF: анхан шатны түвшний мэдлэгтэй, эсвэл түүнтэй адилтгах сургалтад хамрагдсан байх)

Арилжааны банк, санхүүгийн байгууллагын ажилтнууд:

Төв банкны ажилтнууд болон хяналтын байгууллагын ажилтнууд:

  • AML/CTF хариуцан ажилдаг ахлах ажилтнууд

House of Training нь хамтран ажиллагч улс, байгууллагуудаас нийтдээ 16 оролцогч сонгон сургалтад хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй.

Сургалтын хуваарь:

Сургалт 2025 онд нийт 2 удаа явагдана.  

  • 2025.02.17 – 2025.02.21-ний өдрүүдэд,
  • 2025.10.06 – 2025.10.10-ны өдрүүдэд.

Сургалтын төлбөр:

Сургалтад бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.

Люксембургийн Сангийн яам нь дараах зардлуудыг төлнө:

  • Сургалтын төлбөр
  • Сургагч багш ба менежментийн төлбөр
  • Сургалтын материал
  • Шалгалтын төлбөр

*Сургалтад хамрагдсан оролцогч ACAMS шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай бөгөөд хэрвээ шалгалтаа өгөөгүй тохиолдолд шалгалтын төлбөрийг “House of Training” байгууллагад нөхөн төлөх шаардлагатай болно.

Харин сонгогдсон оролцогч дараах зардлыг төлнө:

  • БСА-д зохион байгуулалтын төлбөр – 400,000₮
  • Хөтөлбөрт сонгогдон оролцохоор болсон тохиолдолд нэмэлтээр – 5 өдөр х 80 евро = 400 евро
  • ACAMS жилийн гишүүнчлэлийн хураамж – 224 евро.

Сургалтад бүртгүүлэх:

Сургалтад суух хүн хамгийн багадаа 40 ACAMS оноотой байх шаардлагатай бөгөөд ACAMS Eligibility Calculator холбоосоор орж оноогоо тооцох боломжтой:

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цагаас өмнө бүртгүүлж, анкет илгээсэн байна.

Хөтөлбөрт бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу. 

Та бүхнийг энэхүү хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.

Санал болгох: