Г.Анар-Эрдэнэ: Герман улсын банканд туршигдсан сургалтаас олон зүйлийг сурч мэдлээ

“Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын 2022 оны эхний төгсөгч, Капитрон банкны Зээлийн төв салбарын Харилцааны менежер Г.Анар-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа.

Г.Анар-Эрдэнэ: “Миний бие өнгөрсөн жилийн 6-р сард Германы Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сан, Банк санхүүгийн академитай хамтран хэрэгжүүлж буй “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын хөтөлбөрт хамрагдаж, 6 сарын турш 11 модуль хичээлд суралцан төгсөж, батламжаа гардан авсандаа баяртай байна.

Энэхүү сургалтаас өөрийн ажил мэргэжилд шаардлагатай ур чадварыг сурч мэдсэний зэрэгцээ өөрийн ажил мэргэжил, карьертаа өөрчлөлт хийх боломжийг нээсэн гэж харж байна. Харилцагчаа таньж мэдэх, тэдэнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, хэрхэн банк болон харилцагч хоорондын харилцаагаа удаан хугацаанд бат бөх байлгах талаар ахисан түвшний мэдлэг, хэрэглээг тус сургалтаас олж авлаа.

Герман улсын банкны туршлагыг Монголд нутагшуулсан “онцгой” сургалтын хөтөлбөртэй, мөн тухайн сургагч багш нар нь банк санхүүгийн салбарт ажилласан арвин туршлагатай учраас тус сургалт нь илүү ойлгомжтой, чанартай, сонирхолтой, хүртээмжтэй байлаа. Сурсан зүйлээ цаашид ажилдаа хэрэгжүүлэх болно.

Энэхүү сургалтыг зохион байгуулж буй Банк санхүүгийн академи, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан болон сургалтад хамрагдах боломжийг олгосон Капитрон банкны удирдлагууддаа баярлалаа.” хэмээн сэтгэгдээ хуваалцсан юм.

Г.Анар-Эрдэнэ таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны