“Санхүүгийн шинжилгээ хийх ур чадвар” цахим сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, бизнесийн зөвлөх Кенни Тэй удирдан явууллаа.

Тэрбээр уг сургалтаар дамжуулан оролцогчдод санхүүгийн тайланг ойлгож унших, нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн зарчмын уялдаа холбоог таних, санхүүгийн мэдээллийг эрсдэлд суурилсан шийдвэр гаргалтад ашиглах арга барилтай болгох, бизнесийн KPI-г уншиж ойлгох, бизнесийн дотоод, гадаад орчин дахь хүчин зүйлтэй хэрхэн холбон ойлгох, дүгнэн шинжлэх талаар ойлголт, мэдлэгийг өглөө.

Уг сургалтад санхүү бүртгэл, зээлийн бодлого зохицуулалт болон иргэдийн банк, байгууллагын банкны чиглэлээр ажиллаж буй банкны мэргэжилтэн, менежерүүд хамрагдсан бөгөөд сургалт нь цахимаар, Англи хэлнээс дагалдах Монгол орчуулгатай явагдсан юм.

Кенни Тэй багшийн хувьд Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.

Кенни Тэй нь сүүлийн 20 жилийн хугацаанд 20,000 гаруй бизнесийн удирдлагуудад сургалт явуулсан туршлагатай санхүүгийн сургагч багш юм. Түүний өвөрмөц заах арга барил нь суралцагчдад санхүүг стратегийн үүднээс үнэлж, компанийн шийдвэр гаргахад явцад санхүүгийн мэдээллийг судалж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалсаар байна.

Сургагч багш Кенни Тэй болон сургалтад хамрагдсан оролцогч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

Санал болгох: