
Улс орны эдийн засаг өөрчлөгдөхийн хирээр банкны статус болон үйл ажиллагааг зохистой түвшинд барихын тулд бизнесийн зээл олголтыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ өнцгөөс харвал жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ нь ДНБ-ний 60%-80%, хөдөлмөр эрхлэлтийн 50%-60%-ийг хангадаг эдийн засгийн чухал нэгж билээ. Иймд ЖДҮ-ийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт нь дан ганц банкны төдийгүй улсын эдийн засагт шийдвэрлэх нөлөөтэй юм.
Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Бизнесийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл” цахим сургалтыг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдрүүдэд 09:00 – 13:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
Бид энэ сургалтаар бизнесийн зээлийг хэрэглээний зээлтэй харьцуулан бизнесийн зээлийн мэдлэг, ур чадвар олгоно. Зээл нь арилжааны банкны үндсэн үйл ажиллагааны нэг тул зээлийн мэдлэг, ур чадвар нь удирдах ажилд дэвшиж буй банкируудын эзэмшвэл зохих ур чадварын багцад чухал байр суурь эзэлнэ.
Сургалтын үр дүн:
Сургалтад хамрагдсанаар дараах ур чадварыг эзэмшинэ.
- Бизнесийн бүтэц, эрсдэлийг ойлгох;
- Тухайн бизнест тохирсон зээлийн бүтэц тодорхойлох;
- Зээлийн эрсдэлийг үнэлэх суурь арга барилтай болно.
Сургалтад оролцогчид:
ЖДҮ болон группийн санхүүжилт, зээл олголт, зээлийн эрсдэл, зээлийн мониторингийн чиг үүрэг бүхий ажилтнууд хамрагдах боломжтой. Мөн иргэдийн банк болон байгууллагын банк, зээлийн газар хэлтэс, зээл судлах, олгох харилцаанд оролцдог ажилтнуудад өндөр ач холбогдолтой сургалт юм.
Сургалтын хэлбэр:
Сургагч багшийн PPT, сургалтын агуулгыг баяжуулах жишээ кейс/scenario дүн шинжилгээ, асуулт хариултын хэсэгтэй. Виртуал танхимын сургалт тул оролцогчид веб камер болон микрофонтой байх шаардлагатай.
- Виртуал танхи (ZOOM Флатформ ашиглана);
- Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай.
Сургалтын хөтөлбөр:
- ЖДҮ, санхүүжилтийн хэрэгцээ;
- Зээлийн эрсдэлийн үнэлгээ;
- Зээлийн бүтэц;
- Зээлийн барьцаа хөрөнгө, баримт бүрдүүлэлт.
Сургагч багш:
Сургалтыг ANZI байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн зөвлөх Кенни Тэй /Kenny Tay/ удирдан явуулах юм.

Кенни Тэй нь Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрбээр Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.
Кенни Тэй нь Сингапурын United Overseas Bank, Малайзын Зэвсэгт Хүчний Сангийн Зөвлөл, JP Morgan Chase, Швейцарын Dow Banking Group, Сидней дахь Канадын Royal Bank of Asian Finance зэрэг байгууллагуудад төслийн санхүүжилт, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр албан тушаал хашиж байсан.
Кенни Тэй нь сүүлийн 20 жилийн хугацаанд 20,000 гаруй бизнесийн удирдлагуудад сургалт явуулсан туршлагатай санхүүгийн сургагч багш юм. Түүний өвөрмөц заах арга барил нь суралцагчдад санхүүг стратегийн үүднээс үнэлж, компанийн шийдвэр гаргахад явцад санхүүгийн мэдээллийг судалж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалсаар байна.
Мөн тэрбээр банкны менежерүүдэд зориулан “Корпораци ба бизнесийн зээл” ном, жирийн уншигчдад зориулан “Санхүүгийн мэдээлэл” зэрэг номнуудыг бичжээ.
Сургалтын төлбөр:
- Төлбөр: 990,000₮ /БСА-ийн гишүүн байгууллагууд төлбөрийн нэмэлт хөнгөлөлттэй/
Урамшуулал, бэлэг:
“Бизнесийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл”сургалтад бүртгүүлсэн бүх оролцогч нартаа Кенни Тэй багшийн бичсэн “Corporate and business Lending” номыг бэлэглэх бөгөөд амжилттай суралцсан оролцогчдодоо сертификат гардуулна.

Та бүхэн ANZI байгууллагатай хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975 6414 дугаараас авна уу.