Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг, Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг зохион байгуулсан.
Уг сургалтад хамрагдсан, манай туршлагатай банкируудын нэг, Ариг Банкны Зээлийн эрсдэлийн хэлтсийн Зээлийн эрсдэлийн шинжээч Ц.Эрдэнэжаргал сэтгэгдлээ хуваалцлаа.
Ц.Эрдэнэжаргал: “Юуны өмнө энэхүү сургалтын зохион байгуулсан Банк Санхүүгийн Академи болон Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөрийн хамт олонд талархлаа илэрхийлье. Олон улсын эксперт Елена Садикова багшийн хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ болон зээлийн харилцааны талаар үнэтэй зөвлөгөө, амжилттай туршлагаас суралцсандаа баяртай байна.
Энэ сургалт нь онол, практик хосолсон, нэн ялангуяа бидний хийж буй ажилд маш их мэдлэг, туршлага өгсөн, үр өгөөжтэй сургалт байлаа. Харилцагчийн зан харилцааны сургалтаас зээлдэгчтэйгээ зөв харилцааг бий болгож, ойлголцож чадсанаар хямрал, бэрхшээлийн үед зээлийн багцын чанар болон байгууллагын тогтвортой, ашигтай үйл ажиллагааг алдагдуулахгүй хэрхэн амжилттай ажиллах талаар мэдлэг, мэдээллийг энэ сургалтаас олж авлаа.
Түүнчлэн Казакстан болон Төв Азийн орнуудын банкнуудын практик туршлага, кейс, жишээ нь манай улстай илүү ойрхон санагдлаа.” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.
Ц.Эрдэнэжаргал Таны ажилд өндөр амжилт хүсье!