Банк Санхүүгийн Академи, Монголын Банкны Холбоо /МБХ/-той хамтран Солонгос улсад “HR study tour 2024” банкны салбарын хүний нөөцийн туршлага судлах хөтөлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20 – 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хөтөлбөрт МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд буюу арилжааны банкны хүний нөөц хариуцсан газар, нэгжийн захирал, менежерүүд хамрагдсан.
Хөтөлбөрийн хүрээнд зөвлөлийн гишүүд нь Солонгосын KBI /Korea Banking Institude/ болон бусад банк, санхүүгийн байгууллагаар зочилж, тус байгууллагуудын зүгээс Солонгос улсад банк санхүүгийн салбарт хүний нөөцийн нөөцийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, процессын автоматжуулалт, мэдээллийн технологи, мөн хүний нөөцийн бодлого, шинэ чиг хандлага, ажилтны сургалт, хөгжүүлэлтийн талаар мэдээ мэдээллийг авч, арга туршлагаас судаллаа.
Монгол Улсын банкны салбарт сор болсон, шилдэг 16,000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх, карьер хөгжлийг ахиулах, байгууллагад зөв соёлыг түгээхэд банкны салбарын хүний нөөцийнхөн онцгой анхааран ажилладаг билээ.
Хөтөлбөрт хамрагдсан МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ ажлын амжилт хүсье!