House Of Training / ATTF-ийн сургагч багш, профессор Рубен Олиеслагерсын сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Энэ удаад Банк Санхүүгийн Академи, Люксембургийн “House of Training” байгууллагатай хамтран Risk Management: Fundamentals & Regulation for Banks (BASEL III)”, “ESG Developments: Context + Case Study” сургалтуудыг 2024 оны 7 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.

House of Training / ATTF байгууллагын эрсдэлийн удирдлага, зохицуулалт ба засаглалын олон улсын сургагч багш, профессор Рубен Олиеслагерс /Mr. Ruben Olieslagers/ бидний урилгаар манай улсад хүрэлцэн ирж, энэхүү сургалтыг удирдан явууллаа.

Рубен Олиеслагерс нь Бельгийн Лувэйн менежментийн сургууль болон Люксембургийн их сургуулийн зочин профессор, BNP Парибас Фортис банкны санхүү хариуцсан захирлаар ажилладаг. Мөн Рубен Олиеслагерс олон улсын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагуудад бизнесийн зөвлөгөө үзүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудад эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүжилт болон ESG хөтөлбөрийн чиглэлээр олон удаагийн сургалтыг удирдан явуулжээ.

Тэрбээр сургалтаар дамжуулан оролцогчдод олон улсад хэрэгжиж буй банкны эрсдэлийн зохицуулалт болон эрсдэлийн удирдлагын холбогдох төрлүүдийн хэрэгжилт, харилцан үйлчлэл болон ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын талаар шинэлэг ойлголт, мэдээллийг өгч, туршлагаасаа хуваалцлаа.

Сургалтад банк санхүүгийн эрсдэлийн шинжээч, эрсдэл хариуцсан менежер, эдийн засагчид болон Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хариуцан ажилладаг банкирууд хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас судаллаа.

Уг сургалт нь танхимаар, Англи хэл дээр орчуулгагүй явагдсан бөгөөд сургалтын явцад оролцогчид маань кейс судалгаа, жишээ, дасгал ажлуудтай ажилласан.

Сургалтын төгсгөлд сургагч багш, профессор Рубен Олиеслагерс Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэгтэй сургалтын талаар санал солилцож, манай академийн хамт олонд амжилт хүслээ.

Сургагч багш Рубен Олиеслагерс болон сургалтад хамрагдсан нийт оролцогч нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны