“Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.

Тэгвэл энэ удаа тус академиас Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд болно.

Тус сургалтад бүх түвшний дотоод аудиторууд, үйл ажиллагааны эрсдэлийн шинжээчид, комплаенсын ажилтнууд, эрсдэлийн хянагч болон орчин үеийн аудитын шинэ хэрэгсэл, арга барилын талаар суралцах хүсэлтэй дунд, ахлах шатны удирдлагын ажилтнууд хамрагдах боломжтой.

Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдод дотоод аудитын төлөвлөлт, ажлын бүхий л үе шатанд ашиглаж болох хамгийн сайн тоон болон чанарын хэрэгслүүд болон “Lean Six Sigma” арга хэрэгслүүдийг танилцуулж, аудитын үйл ажиллагаандаа оновчтой хэрэглэх боломжийг тодорхойлж өгөхөөс гадна эдгээрийг бие дааж, одоогийн арга техниктэй хэрхэн хослуулан ашиглах талаар чиглүүлэн сургах юм.

Мөн энэ хичээлд санхүүгийн загварт аудит хийх арга зүй орох бөгөөд оролцогчид маань сургалтын явцад кейс судалгаа, дасгал ажиллана.

Сургалт нь Танхимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод сертификат гардуулна. Дээрх сургалтыг Люксембургийн ATTF /Financial Technology Transfer Agency/-ийн хөтөлбөрийн нэр хүндтэй, олон улсын сургагч багш удирдан явуулна.

Банк Санхүүгийн Академийн хувьд ойрын жилүүдэд дотоод аудиторууд, хянан шалгагч нарт зориулсан олон улсын томоохон сургалтыг зохион байгуулаагүй тул энэхүү сургалт нь нэлээн онцлогтой, үр өгөөжтэй сургалт болно гэж үзэж байна.

Банк Санхүүгийн Академи болон Люксембургийн “House of Training” байгууллагатай хамтран Монгол Улсад зохион байгуулж буй тус  сургалтад амжиж бүртгүүлээрэй. Сургалтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Холбогдох утас: 7575-4848, 9975-6414

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон