“Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн” зургаа дахь жилдээ…

Банк Санхүүгийн Академи нь Монголын Банкны Холбоо болон түүний дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран Хүний нөөцийн ажилтны өдрийг угтан “Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн”-ийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

“Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн” арга хэмжээ зургаа дахь жилдээ буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15.00 цагт Blue Sky Hotel & Tower -ын Crystal Hall танхимд зохион байгуулагдах гэж байна.

Өнгөрсөн жилийн хувьд бид банкны салбарын трэнд өөрчлөлтүүд, банкны салбар дахь жэндэрийн төлөв байдал, банкны хүний нөөцийг хэрхэн чадавхижуулах зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хэтийн төлвөө хэлэлцэж байсан.

Харин энэ удаа бид олон улсад амжилттай хэрэгжиж буй хүний нөөцийн чиг хандлага, салбарт тулгарч буй хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх технологи шийдлүүд, жендерийн тэгш байдлын хүрээнд гэр бүл, хүүхдийн талаарх ажилтны дэмжлэг зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцох болно.

Монгол Улсын банкны салбарт сор болсон, шилдэг 16,000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх, карьер хөгжлийг ахиулах, байгууллагад зөв соёлыг түгээхэд банкны салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд онцгой анхааран ажиллаж байна.

Санал болгох:

Л.Оюун-Эрдэнэ: Ажилтнуудын мэргэжлийн ур чадвартай байдал нь аливаа байгууллагын амжилт, үр дүнд эерэг нөлөөлөх хүчин зүйлсийн нэг байдаг

Банк Санхүүгийн Академи нь Капитрон Банкны захиалгаар “Сургагч багш”-ийн сургалтыг зохион байгуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Капитрон